Ангилал: Дуу хөгжим

Эрхлээд ханадгүй зүрхээн би яалтай
Энхрий дөлгөөн бүсгүй минь
Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй
Энэ л насаараа гуниж явах нь дээ

хэзээ нэгэн цагт үхэл ирэхийг мэддэгч
хэн ч түүнийг хүсэлгүй амьд явахыг хичээнэ
хувь тавилангаа дагаж насны чинь тоо гүйцэхэд
хумхын тоос шиг аяндаа алга болно оо чи

Ихэмсэг бардам зангаа чиний босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай
Чийр болсон алдар хүнд чихний ээмэгээ тайлчихаад
Чиний л хайртай бүсгүй болох би дуртай

Хэн нэгэн чамд ухаанаа гайхуулж
Хэцүү шүү гэж юуг ч бол хэлбэл чи бүү итгэ
Хийж бүтээ чи өөрөө оролдоод үз
Бүх үйлс амархан харин чи оролдоод үз

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай