Ангилал: Дуу хөгжим

Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна
Уйлмаар ч үгүй дуулмаар ч үгүй байна
Усны жараахай шиг дуугай л баймаар байна

санана даа чи намайг санана
сар нарыг унтуулан сэрээж санана
нартайд чи намайг санаж гандана
сартайд чи намайг санаж бүдэрнэ

сэм сэмхэн сэтгэл үгүйлэн дуулан хүлээнэ
сэрүүхэн намрын үдэш зүүдлэн хүлээнэ
зөөлөн бороо сэтгэлд шивэрсэн ч чи ирээгүй
зүрхээ аргадан дуулан хүлээсэн ч чи ирээгүй