Ангилал: Дуу хөгжим

Чиний нүднээс гунигаа нууж зугтаахыг би хүсэхгүй
Чиний өврөөс чимээгүйхэн явахыг би хүсэхгүй
Чихэнд чинь янагийг үлгэр шивнэж чамдаа би эрхэлмээр би энхрийлмээр

Бусдад би дурлачихаад байна, амраг минь
Бурууг өрсөж надаас битгий хайгаач
Хагацах гэж яарсан сэтгэлээ дагаад би
Халуун янагийн болзоонд чамайгаа орхиод гарлаа

Сүүдэргүй ертөнцөд сүнс минь тэнэж
Сүүлчийн үгс минь салхинд гээгдлээ
Хайрлаж байсан бүсгүй дарсны амт
Халуун хүйтэн замбуулинд алдарлаа

Амьдрал надад аз жаргал бэлэглэсээр
Алгуурхан би түүнийг шимтэн амталдагсан
Зүрх минь надад хайрыг байнга мэдрүүлсээр
Зөвхөн би түүнд өөрөө үргэлж тэмүүлдэгсэн

Далдуур намайг муулан явагч новш минь чи хүрээд ир
Дарсны халуунд үгээ мэдэхгүй нус минь чи гараад ир

Хорон санааны үүр болсон хог шаар чи хүрээд ир
Хүүхэн архинаас бусдыг мэдэхгүй хорт могой чи гараад ир

Амьдралын ширүүн нугачаанд
Ахин дахин хөл алдахгүй ээ би
Амжиж босоод шантралгүй
Аажуухан тайван алхана даа би