Ангилал: Дуу хөгжим

Нууран дундаа цавцайн суусан хунгийн адил
Эрхсийн саран шөнийн тэнгэрийг чимлээ
Нууцхан хайраа ичингүүрэн байж хэлсэн
Энхрий чиний зөөлөн шивнээ сонсогдлоо

Харвасан сум, дүүгүүрийн чулуу шиг даанчиг омголон
Хатан болд сэлэмний торгон ир шиг дэндүү эрэмгий
Халуун цус цохилох зүрхэнд Монголоо гэж омогшсон
Бидний тэнгэрлэг залуус аа

Янзаган алаг нүдэнд чинь сүүдэр гуниг татаад
Яруу уяхан хоолойнд чинь уянга хаашаа одоо вэ?
Хөвөн зөөлөн сормууст чинь нулимс сувдран гялтайж
Жаахан хоёр хацарт чинь жавар яагаад хургаа вэ?
Жаахан хоёр хацарт чинь жавар яагаад хургаа вэ?