Ангилал: Дуу хөгжим

Үзүүр нь шарласан чиний зургийг
Үзэх бүрийдээ сэтгэл догдолж
Үнгэгдэж гаднах нь илэгдсэн ч гэсэн
Үнэхээр чиний сайхан зураг

Нүдээ би анилаа хайртай түүнийгээ санан бодлоо
Нүдийг нь зөөлөн үнслээ
Хорвоод хосгүй үнэрийг нь шимтэн байж мэдэрлээ
Цээжиндээ би тэвэрлээ

Алаг нүдтэй ангийн охинын
Алиа хонгор аашинд нь уяраад
Алгын чинээ атгахан зүрх минь
Аяндаа л чам руу тэмүүлнэ
Хулгайн нүдээр бие биенээ ширтээд яахвээ/2