Ангилал: Дуу хөгжим

Бороо бороондоо уярч тэнгэр цэлмэдэг л байх
Болоогүй байхад санагдах найзууд ховорхон л байх
Үүл үүлнээсээ залхахдаа нарыг царайчилдаг л байх
Үгээн болгож хүлээх шиг найзуудаа санах юм

Найзууд минь та нар минь хаана байна
Насан багын андууд аа зүрхний цаана хойно
Хар багаасаа бага тойрогоо тойрч өссөн
Хонгорхон насны андууд минь одоо хаана байна

Уулзаад учраад явлаа ч уйдаа нь үгүй нь амраг минь
Уруудаж өгсөж явлаа ч урваа нь үгүй хонгор минь
Бид хоёрын зүрхний бичигдсэн зураасны хээ
Билиг зүгт нийлж биднийг зүүдэнд минь бүүвэйлнэ ээ

Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Чи минь, хайр минь, чи минь намайг уучил

Нуурын ус цалиглаа ч бүү цочоорой
Нууцхан тэр хүслийг минь бүү зэмлээрэй
Хамгийн сүүлчийн үнсэлт бүхнийг минь чи
Хагацал гэж эндүүрч бүү ойлгоорой