Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Удам дамжсан уран бүтээлчдийн ертөнцөөр аялаарай
Дүрслэх урлаг

Удам дамжсан уран бүтээлчдийн ертөнцөөр аялаарай

Урлаг Урлаг04/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын дүрслэх урлагийн түүхэнд ул мөрөө тодоор тамгалсан, Төрийн соёрхолт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” гэр бүлийн үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн галерейн танхимд олны хүртээл болгож байна.

Энэ сарын 10-ныг дуустал толилуулах эл үзэсгэлэнд түүний гэргий, зээгт наамалч Я.Люня болон үр хүүхдүүд, дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн үе үеийн төгсөгчдийн бүтээлүүдийг дэлгэснээрээ онцлогтой.

Гурван үеийн уран бүтээлчдийн өв, тус тусын арга барил, дотоод ертөнцийг дэлгэн харуулах “Урлахуйн өв” үзэсгэлэнгээс түүний охин Я.Туяагийн аавынхаа гэгээн дурсгалд зориулан 2002 онд урласан “Ядамсүрэн” хөргийг тольдох боломжтой. Тэрбээр аавынхаа гарт хөөрөг атгуулж, ширээн дээр зургийн хэрэгслийг нь өрж, дүрслэхдээ дархны ур ухаан, дүрс¬лэх урлагийн гоц авьяас, шашин, номын эрдэмдшамдан суралцсан бодь хүмүүн байсныг нь илтгэхээр зорьжээ.

Мөн Ү.Ядамсүрэн агсны 1984 онд урласан “Зонхов”, БНМАУ-ын зээгт наам¬лын эх хувь тэргүүтэй ховор, нандин олон бүтээлийг тус үзэсгэлэнд толилуулжээ.

Монголын Уран зургийн галерейд дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээлээр шалгарсан таван бүтээл бий. Үүнд, Марзан хочит Б.Шаравын 1921 онд туурвисан В.И.Лениний хөрөг, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн “Талын айл”, Г.Одонгийн “Ажлын дараа”, О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” бүтээл багтдаг билээ.

Ардын зураач Ү.Ядамсүрэн бол Монголын орчин үеийн дүрслэх урлагийн тулгын чулууг тавилцсан шилдэг уран бүтээлчдийн нэг байсан. Түүний “Өвгөн хуурч”, “Өрх гэрийн эзэн”, “Үхэр сүрэг”, “Нөхөрлөл”, “Зоригт хүмүүс” зэрэг бүтээл уран зураг сонирхогч, урлаг судлаачдын мэлмийг олон жилийн туршид мялаасаар ирсэн. Тэрбээр монгол болон бар зураг, торгон зээгт наамал, тосон будаг тэргүүтэй дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээлээ туурвидаг байсан бөгөөд үндэсний болон орчин үеийн өрнийн уран зургийн арга барилыг хослуулан эзэмшсэн нэгэн байв.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнг энэ сарын 8-нд нээнэ

06/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“ДУДС-76” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл боллоо

01/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мадонна “Confessions II”-оор тайзнаа дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026

“Алтаргана-2026” наадамд Монгол Улсаас 1200 төлөөлөгч оролцлоо

06/07/2026

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнг энэ сарын 8-нд нээнэ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.