Ангилал: Дуу хөгжим

Front textУчрах ирээдүйн сайхныг уудмын тэртээд гэвэл
Урам гомдол хоёрын утга нь тэнцсэн ч юм уу даа
Учралын сайхан сайхан бүхнийг урсаад ирэх шиг санасан
Уяхан гэмээр сэтгэл минь хүслийн гялбаа ч юм уу даа

Хэрвээ тэр өдөр чамтай учраагүй бол
Хэнд энэ хайрын дууг зориулах байсан бол
Хэрвээ тэр өдөр чамд дурлаагүй бол
Хэн энэ хайрын дууны эзэн байх байсан бол

Цаг хугацаа аажмаар, заримдаа хурдан өнгөрнө
Цагтай уралдан амьдарч аз жаргал эрж хайна
Хааяа тэр намайг хол орхиж одно
Харин би ард хоцорч, дахиад л араас нь гүйнэ

Нэгэн залуу их даруухан бас дөлгөөхөн
Нэг л өдөр тэр надад бусдаас өөр харагдсан
Нэг л дотно зүйл зүрхэн тушаа мэдрэгдсэн
Нэг л итгэхгүй өөрийгөө би чагнасан