Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Harry Potter and the Cursed Child” жүжгийг шинэчлэн найруулж байна
Театр

“Harry Potter and the Cursed Child” жүжгийг шинэчлэн найруулж байна

Урлаг Урлаг24/09/2026Шинэчлэгдсэн:24/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лондонгийн “West End”-ийн тайзнаа арван жилийн турш хоёр хэсэгтэйгээр тоглогдсон “Harry Potter and the Cursed Child” жүжгийг цаашид нэг хэсэг болгон шинэчлэн тоглохоор болсон гэж продюсер Соня Фридман мэдэгджээ.

“Harry Potter and the Cursed Child” жүжиг анх 2016 онд Лондонгийн “Palace Theatre”-т нээлтээ хийсэн бөгөөд үзэгчид бүтэн түүхийг үзэхийн тулд хоёр тусдаа тоглолтын тасалбар авах шаардлагатай байв. Харин арван жилийн дараа уг хэлбэрийг өөрчилж, бүтээлийг нэг удаагийн тоглолтоор бүрэн үзэх боломжтой шинэ хувилбарт шилжүүлж байна.

Жүжгийн зохиолч Жек Торн, найруулагч Жон Тиффани нар хоёр хэсэгтэй эх хувилбарыг нэг хэсэг болгохдоо түүхийн гол агуулга, сэтгэл хөдлөлийн нөлөөг хадгалахад анхаарчээ.

“Harry Potter and the Cursed Child” нь Ж.К.Роулингийн “Харри Поттер” цувралын үйл явдлаас олон жилийн дараах үеийг өгүүлдэг. Насанд хүрсэн Харри Поттер болон түүний хүү Альбус Северус Поттер нарын харилцааг голлон харуулдаг уг жүжиг 2016 онд нээлтээ хийснээсээ хойш дэлхийн олон оронд тавигдаж, театрын томоохон шагналуудыг хүртсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин З.Булганы төрсөн өдөр

23/09/2026
Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” жүжгийн эмэгтэй дүрүүд

23/09/2026
Театр Урлаг

Кейт Бланшетт жүжгийн үеэр утсаа ашиглахгүй байхыг хүсэв

22/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026

Өнөөдөр Уилл Смитийн төрсөн өдөр

25/09/2026

Кэтрин Зета-Жонс 57 нас хүрлээ

25/09/2026

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч”  түүхэн уран сайхны кино зөвхөн “Skymedia”-д байршина

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.