Ангилал: Дуу хөгжим

Шүүдэрхэн тунгалаг гэрэлт ододтой
Шөнөжин ирмэлцэж мөрөөдөж хоноод
Алиманхан сарны болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор санагдана

Өөртөө үргэлж хадгалсан бусдад хэлээгүй хайр гэж байдаг юм
Далдхан хайрласан даанч нууцхан хайр гэж байдаг юм
Гэхдээ хайраа түүндээ илчлээрэй
Хэлэх гээд чадаагүй ч

Тэнгэрт ноцсон гал шиг дэндүү омголон насны минь найз
Хүрч болох бүхний төлөө хамт явсан найзууд минь
Эмзэг бодлыг минь арчиж
Эр зоригийн үүдрүү хөтөлсөн