Ангилал: Дуу хөгжим

Есдүгээр сарын нэгнийг ямар их хүлээдэг байлаа
Ерөөлөөр учирсан гэж томчууд шиг боддогсон
Ангийнхаа хаалгыг татаад орох болгондоо
Аюулхай зүрх минь айх мэт жаахан түгшдэгсэн

Энэхэн төдий учрал дээрээс зовлон яахлаараа ирэв дээ
Энэ л халуухан хайрыг минь, жаргал яагаад эндүүрэв дээ
Мэдэхгүй нь би мэдэхгүй нь, мартаж чадахгүйгээ мэдэж байна
Миний үнэн үгийг минь өөрөөсөө чи олоорой

Зүүрмэглэх хун шиг тэр нэгэн орой
Зүүдний дагина шиг чамтай би учирсан
Хаврын бороо цэцэг эрхлүүлэх тэр цагаар
Хайрын бороо солонгорон байсан

Асгараад алганд ус тогтохгүй мэт
Алтан элс хурууны завсраар урсах мэт
Амьдарч хайрлаад дурлалын дууг мартах мэт
Аяархан холдсоор он жилууд урсана

Монголын рок поп урлагийг дэлхийн түвшинд гаргахын тулд олон ажлыг хийсээр өдгөө 15-н жилийн ойн тохиож буй Sweetymotion хамтлаг Б.Чинбат нар хамтран Япон Улсад анх удаагаа өөрсдийн “Sweetymotion & Chinbaa” нэртэй бие даасан тоглолтоо хийхээр өнөөдөр Япон улсыг зорьжээ.

Агаархан тэнгэр минь ариун тунгалаг байг
Алагхан цэцгүүд маань анхилуун тансаг байг
Алтанхан нарныхаан амин туяан дор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя

Холоос гүйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг аа

Hangal dogshniig ch chihdeed nomhruuldag
Hazaar nogtgui unaval ch unchihdag
Haniin hairiig daasan shig daachihdag
Haluu duugetel helehee helchihdeg

Энэ хүртэл бүх зүйл яаж эргэснийг би мэдэхгүй
Яагаад чамаас салах болсныг би яаж ч бодоод ойлгохгүй нээ
Ганцаардалд автан бодох бүрдээ
Энэ бүгдийг учирлаж хэлэх боломжийг би хүснээ