Дэнжийн цэцэгс сэмэрнэ гэж
Алхаа нь нэг л зөөлөн байдаг
Дэлхий амьтай ижийгээ би
Дэндүү их санадаг даа
Агаархан тэнгэр минь ариун тунгалаг байг
Алагхан цэцгүүд маань анхилуун тансаг байг
Алтанхан нарныхаан амин туяан дор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя
1. Амар тайвныг чамд өгье
Энэ дэлхийн өгч чадахгүй
Энэ дэлхийн ухаарч чадахгүй
Амгалан амгалан
Амар тайвныг чамд өгье
Хэрвээ чи надруу харах юм бол
Миний сэтгэл баясна
Алтан тэрэлж цэцэг нь ууландаа чимэгтэй
Ажин ажин суухад нүдэнд минь гэрэлтэй
Амраг хонгор чи минь үнэндээ жавхаатай
Атгын чинээ зүрхээ өгөхөд минь урамтай
Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиравч дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан
Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугин татрахгүй
Алтан намар он жил улиран дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан
Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтэгнэсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа
Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод
Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд
Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ
