Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Зам” олон улсын үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Зам” олон улсын үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг24/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, дотоод гадаадын олон үзэсгэлэн, арга хэмжээнд монголын түүх, соёлыг тал бүрээс нь сурвалжлан бүтээлээ туурвиж, дэлхий нийтэд сурталчлан таниулж байгаа уран бүтээлчид цөөнгүй бий.

Уран бүтээлч С.Хөгжилбаяр нь Солонгос улсын Дэжон хотод байрлах Ханнам их сургуульд “Монголын үндэсний уран зургаар орчин үеийн зүйрлэл судлал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд Солонгос улсад долоон удаагийн бие даасан үзэсгэлэн, 50 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцоод байна. Түүний санаачлан зохион байгуулж буй “Зам” олон улсын үзэсгэлэнд БНСУ-ын Ханнам их сургуулийн эрдэмтэн багш нар болон Дэжон хотын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид, Монголын урчуудын эвлэлийн гишүүн нийт 15 уран бүтээлч оролцоно.

Монгол уран бүтээлчид:

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Цүлтэм, Төрийн соёрхолт, Монгол улсын Ардын зураач Ш.Чимэддорж, Л.Бумандорж, Ц.Нармандах, Б.Нямхүү, Г.Амарсанаа, М.Чинбат, Б.Баатарзориг, Б.Номин, С.Хөгжилбаяр

Солонгос улсын уран бүтээлчид:

Профессор Shin Young Jin, доктор Cho Sang Young, доктор Choi Ki Jung, уран бүтээлч Oh Sung Cheol, докторант Kim Min Seok

“Зам” үзэсгэлэнгийн нээлт долдугаар сарын 31-ний 16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Үзэсгэлэн Урлаг

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

02/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.