Ангилал: Дуу хөгжим

Шиврэн шиврэх зүүдний бороонд
Шимшрэн шимшрэх зүрхний толионд
Хайрыг амилуулан ургаа бил ээ
Ханьсыг сануулан соёолоо бил ээ

Гэгээ цуулан ниссэн хараацай юмаа чи
Гэгэл, гэгэлхэн бодолд минь гэнэ гэнэхэн ургах юмаа
Зүүдний асарт бүжсэн гүнж юмаа чи
Зүрхний мөнгөн тольтод гэгээн хайрыг шаглах юмаа

Хүний дайтай яваарай хүү минь гээд
Хүмүүн заяагаа наддаа хайрласан
Хөөрхийлж энхрийлж хайрлаж өсгөсөн
Хүндтэй хоёр буурал минь дээ

Дурлалын цагаан алчуур
Сэтгэлээс минь алдуурч
Дун цардмал зөргөөр
Чамайг чиглээд нислээ

Суман дэлтэй хээр морь нь
Сумнаас хурдан дүүлээд байна аа хөхө
Сүр муутай тэр нэг залуу чинь
Энд ч үгүй тэнд ч үгүй яа хөхө

Тосонгийн орой тоосроод байна
Тогтож суухыг байлаа даа
Мандалын оройгоор манараад байна
Манай нутаг санагдаад байна

Үзүүр Гурван сайхан
Тэмээн сүргийн говьдоо
Тэнгэр шүргэм бараатай Ингэн тэмээний нүд шиг Булаг шанд нь бүлээн Элсэн хонгор говьдоо Эхийн сүү шиг мэлтэрнэ

Шүүдрийн мөнгөн дуслын оронд
Сувдын мянган дууг хэлхээд
Аагтай шаргал цайны оронд
Амилуулж дуулсан дуугаа өргөе
Аялгуу шингээсэн дууг минь
Ачит ээж минь уу даа
Аягалан аягалан уу даа