Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ариунаа-Үггүй мордсон чи минь
Дуу хөгжим

Ариунаа-Үггүй мордсон чи минь

Урлаг Урлаг09/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зөөлөн дулаан үг чинь ээ
Зүсэр бороо шимширнэ
Зөрүүлж төөрүүлсэн хоногууд чинь
Зүс биеийг гундаана, гандаана
Өвөр уулын орой бэлээр
Цасан шамрага хаялна, бударна
Үггүй мордсон чиний минь царай
Өнчин саранд сэвхтэн үзэгдэнэ

Үүлээс үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт сүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ

Бал анхилсан зуны сараар
Хяруу унахыг мэдсэн бол
Багахан идэр нас л биеэ
Цэнэлгүй өгсөн нь хайлгана, цайлганаа
Навчис унахад шувууд үргэмээр
Намуун үдэш цаанаа л бүүдгэр
Налайж зогссон зулзган хус нь
Намрын бороонд нулимстай цайрна

Үүлээс үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт сүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ

Бээрч хоносон хэнзхэн дэлбээ өглөөн наранд бүлээснэ
Бэтгэрч тэнэсэн бодол минь энгэрт шингэн илэрнэ, эгшилнэ
Усанд хөвсөн бүжин саран өнгөн дээрээ мэлтэлзэнэ
Үггүй мордсон чиний минь харц өөдөөс харан харан сууна

Бээрч хоносон хэнзхэн дэлбээ
Өглөөн наранд бүлээснэ
Бэтгэрч тэнэсэн бодол минь
Энгэрт шингэн эгшинэ, илэрнэ
Усанд хөвсөн бүжин саран
Өнгөн дээрээ эмтрэн мэлтэлзэнэ
Үггүй мордсон чиний минь харц
Өөдөөс халиран дальдчин мэлэрнэ

Үүлээс үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт шүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ

Навчис унахад шувууд үргэмээр
Намуун үдэш цаанаа л бүүдгэр
Налайж зогссон зулзган хус нь
Намрын бороонд нулимстай цайрна
Бээрч хоносон хэнзхэн дэлбээ өглөөн наранд бүлээснэ
Бэтгэрч тэнэсэн бодол минь энгэрт шингэн илэрнэ
Усанд хөвсөн бүжин саран өнгөн дээрээ мэлтэлзэнэ
Үггүй мордсон чиний минь харц өөдөөс харан харан сууна

Үүлээс үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт шүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026
Дуу хөгжим Урлаг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас цагийн шоунд BTS, Мадонна, Шакира нар үзүүлбэр үзүүлнэ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.