УДЭТ-ын уран бүтээлчид энэ дөрөвдүгээр сарыг “Хайрын жүжгийн сар” болгон зарласан билээ. Тус театрын тайзнаа саяхан В.И.Красногоровын агуу хайрын тухай өгүүлсэн “Хайрын домог” жүжиг амилсан бол энэ амралтын өдрүүдэд мөн В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам жүжиг мөн “Гэгээн муза 2005”-ын “Шилдэг зохиолч” номинацийн эзнээр тодорч байсан нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” орчин үеийн жүжиг тайзнаа дахин тоглох гэж байна. Нэгэн гэр бүлийн амьдралаар нийгэм, цагийн байдлыг бүхэлд нь харуулсан уг бүтээл эр хүний ноён нуруу, гэр бүлийн үнэ цэнийг харуулна. Жүжгийн гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд, С.Сарантуяа нар тоглох юм. Найман жилийн өмнө анх тавигдсан уг жүжиг өнөө ч үнэ цэнээ алдаагүй, үзэгчдийг татсаар байгаа юм.
Ангилал: Үзвэр
Өнгөрсөн сард драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза Х” наадмыг амжилттай зохион байгуулсан УДЭТ-ын хамт олон нь дөрөвдүгээр сарыг хайрын сар болгон зарлаж байгаа ажээ. Дурлалт хосууддаа, үзэгч түмэндээ бэлэг барихаар энэ сарын 10-аас эхлэн дэлхийн болон монголын хайрын шилдэг жүжгүүдийг тоглох гэнэ.
Драмын урлагийн шилдэгийн шилдэгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам энэ жил уламжлал ёсоороо ирэх гуравдугаар сарын 27-нд 10 дах жилдээ зохион байгуулагдахаар товоо зарласан билээ. Тус наадмыг угтаж УДЭТ-ын тайзнаа энэ сард тоглогдох үзвэрийн хуваарийг та бүхэндээ танилцуулж байна.
Сар шинийн баярыг тохиолдуулан 2011 оны шинэ уран бүтээл Д.Намдагийн” Оролмаа эх “ үндэсний сонгодог түүхэн жүжиг хоёрдугаар сарын 7-9-ний хооронд 19.00 цагаас гуравхан удаа тоглогдоно.
Хүүхэлдэйн театр нь шинэ оны босгон дээр Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Ц.Хулангийн зохиол “Лусын хааны охид” жүжгийг тайзнаа амилуулсан билээ. Сурагчдын амралтад зориулан тайзнаа амилж буй эл жүжиг тус театрын ирэх сарын хөтөлбөрт дахин багтжээ. Учир нь, ирэх гуравдугаар сард болох драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадамд Хүүхэлдэйн театрын хамт олон “Лусын хааны охид” жүжгээрээ оролцох ажээ.
Ази тивийн цээжинд Анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойд зориулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон “Салхины дууль” шинэ уран бүтээлээ ирэх сарын 1-3-нд 19:00 цагт үзэгч түмэндээ толилуулах гэж байна.
Эрхам уншигчиддаа “УДЭТ”-ын тайзнаа 1 дүгээр сард тоглогдох уран бүтээлүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна. Театр хэмээх ариун сүмээр зочилж дэлхийн шилдэг бүтээлүүдийг таалан соёрхон уу:
Монгол улсын “Хүүхэлдэйн театр” сурагчдын амралтад зориулан тайзнаа тоглох гэж байна. Монголын Урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөлтэй хамтран байгаль орчныг хамгаалах сэдвийн дор Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор “Лусын хааны охид” хүүхдийн жүжгийг өнгөрсөн оны төгсгөлд хүүхэд багачууддаа өргөн барьсан юм. Тус жүжгээ энэ сарын 12-ноос эхлэн их тайзнаа дахин толилуулах бол бага тайзнаа бяцхан үзэгчдэдээ зориулан “Өнхрүүш”, “Чоно ба долоон ишиг”, “Долоон өндөгтэй доголон шаазгай” жүжгүүдийг тус тус тоглох гэж байна.
Ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Улсын филармони өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ “Баян Монгол” чуулгын “Уран сэтгэмж” нэртэй шинэ уран бүтээлийн тоглолтоор хийхэд бэлэн болжээ. Мөн арваннэгдүгээр сарын 6-нд симфони найрал хөгжмийн хамтлагийн 55 жилийн ойн тоглолт, 7-нд Морин хуурын чуулга 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж өөрийн орны төдийгүй гадаадын шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн толилуулах бол 9-нд дээрх гурван хамтлаг хамтарсан тоглолтоо хийх нь ээ. Ирэх сарын 9–нд болох Улсын филармонийн нэгдсэн тоглолтод филармонийн бүх уран бүтээлчдээс гадна тэдний дэргэдэх “Voice”, “Шуранхай” хамтлаг, ардын дууч Д.Бурмаа нарын арав гаруй дуучин оролцох юм байна.
“Үзмэр амилах цагаар” булангаараа Монголын театрын музейтэй хамтарч танай улсын театр, чуулгуудын түүхэн дэх онцлох үйл явдлуудын талаар тус музейн сан хөмрөг дэх үзмэрүүдийг тайлбарлах замаар хүргэж эхэлсэн билээ. Энэ удаа Монголын театрын гал голомт “Бөмбөгөр ногоон”-ы нээлтийг хийж байсан ‘Үнэн” жүжгийн талаар бэлтгэлээ.
1931 онд Улсын төв театр “Бөмбөгөр ногоон”-ыг байгуулж, зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” хэмээх жүжгийн бяцхан үзэгдлийг дуу хөгжимтэй найруулан тавьсан аж. Уг жүжигт үг цөөн, үйл явдал нь зөн, бэлгэ тэмдгийн чанартай байжээ. Утга санаа нь ард олныг феодалын дарлалаас ангижруулахын төлөөх тэмцлийн тухай юм байна. Үүнийг ЗХУ-ын мэргэжилтэн А.Эфремов найруулжээ. Гол дүрүүдийн нэг хар феодалд жүжигчин Пүрэвсүрэн, шар феодалд Шаравдоо, гамин ноёнд Гомбожав, нэгдүгээр боолд Намдаг, Коминтернийн төлөөлөгчид Лувсансодном нар тоглосон байна.
