Монголын мянга мянган аавуудыг магтан дуулсан цэнүүн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Миний аав сайхан” хүндэтгэлийн тоглолт энэ жил уламжлал ёсоороо хоёрдугаар сарын 3-нд буюу өнөөдөр МҮЭСТӨ-нд 14:00 цагаас ганцхан удаа зохиогдох гэж байна.
Ангилал: Нийгэм
Алдарт дуучин Уитни Хьюстоны ээж 79 настай Кисси Хьюстон өөрийн охины тухай “Уитниг Санахуй” хэмээх ном бичжээ.Тэрбээр Уитни Хьюстоныг өнгөрснөөс хойш сэтгэл санааны тавгүй байдалд орж, түүний талаар ном бичихээр шийдсэн гэнэ.
Испанийн Vanity Fair сэтгүүлийн хоёр дугаар сарын дугаарын нүүрнээ үзэсгэлэнт жүжигчин Моника Беллуччи нүцгэлж, зургаа авахуулжээ. Ирэх жил 50 нас хүрэх ч гэсэн Моника үзэсгэлэнтэй, эрчүүдийн харааг булаам харагдаж чадаж буйгаа ийнхүү дахин нотолсон байна.
“Интерном” номын их дэлгүүртэй хамтран уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн бестселлер бүтээлийг долоо хоног бүр цувралаар танилцуулдаг билээ. Өнгөрсөн долоо хоногийн бестселлерийн жагсаалтыг Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” роман тэргүүлжээ.
“Тэр бол миний амьдралын хамгийн аймшигтай үе байсан” хэмээн нэрт дуучин Бейонсе дөнгөж хэвлийдээ тээж эхэлсэн хүүхдээ алдсан тухайгаа ам нээжээ. Бейонсе өмнө нь энэ гунигт явдлынхаа талаар нэг ч удаа ам нээж байгаагүй юм. Түүний тухай “Life is but a dream” хэмээх баримтат кино бүтээхэд дуучин бүсгүй өөрийнхөө амьдралын баяр, гунигтай мөчүүдээс олон дэлгэжээ.
Энэ удаагийн “Mobile news”-ээр хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшны залуу жүжигчин, Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн амжилттай оролцсон Хүсэлбаатарын Баярмаатай ярилцаж “Мисс Х.Баярмаа нүцгэлэх гэнэ” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг авсан юм. Түүний ярьснаар бол би хэзээ ч энэ тухай бодож байгаагүй юм байна. Тэгээд ч урлагийн хүн бүр нүцэглэж байж бусдад таалагддаг гэдэгтэй би санал нийлдэггүй, үнэхээр сайн уран бүтээлч бол хүссэн хүсээгүй од болон гарч ирдэг байх гэж би боддог гэсэн юм.
Монголын хошин урлагийнхан халуун ам бүлээрээ хуран чуулж чаддаг гайхалтай уран бүтээлчид гэдгийн илэрхийлэл болж өнөөдөр гурван үеэрээ өнөр өтгөн хуран чуулж сар шинийн баяраа тэмдэглэцгээсэн юм. Өнгөрсөн 04 сарын 01-нд мөн л бүгд хуран чуулж “Хошин урлагийн их наадам”-аа хийцгээж байсан юм. Өнөөдөр болсон арга хэмжээнд хошин урлагийн ахмад жүжигчид болох МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Б.Батзаяа, МУГЖ Чаминчулуун, МУГЖ Туяа нар уригдан оролцсон бөгөөд Шинэ үе, Маск, ХТүц, продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдхүүнээрээ оролцсоны зэрэгцээ бүгд үндэсний дээл хувцасаараа гоёцгоосон байсан юм.
Дэлхийн нэрт загвар өмсөгч, Леонардо Ди Каприотой олон сарын турш найзалсан Бар Рафаэли эмэгтэйчүүдийн үг дуугарахаас ч дургүй нь хүрдэг царай муутай, бүдүүн эртэй үнсэлцжээ.
Монголчууд бид Тэнхлүүн явахад тэмээгээр тусалхаар, Тэвдэж явахад тэвэнгээр тусал гэдэг болохоор Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгийн зөвлөл, “Халуун усны гол” ТББ-ын хамт олон хамтран сумынхаа малчдад туслах зорилгоор энэ сарын 04-нд АСА циркэд хандивын тоглолт хийх гэж байна.
Монгол хэмээх нэрийг омог бардам дэлхийн улс орнуудад сурталчилж өндөрт өргөж явдаг үндэсний урлагийн бахархал болсон шилдэг долоон хамтлаг нэгдэн “Монгол-Төгсөшгүй” хэмээх нэртэй тоглолтоо тун удахгүй зохион байгуулах гэж байгаа ажээ. Тэрээр өнгөрсөн жил үндэсний урлагийн этно чиглэлээр уран бүтээлээ туурвидаг таван хамтлаг нэгдэж байсан бол энэ удаад долоо болон өргөжсөн аж. Шинэ өнгө төрх, шинэ тайз засал, шинэ найруулгаар хийгдэх уг тоглолтыг сүүлийн үед уран бүтээлийн ааг омог нь савнаасаа аль хэдийнээ халиад буй Төрийн соёрхолт жүжигчин Д. Сосорбарам найруулж байгаа гэнэ.
