Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын сонгодог урлагийн хөгжлийн төлөө дотоод гадаадын олон арван байгууллагуудтай хамтран ажиллаж дэлхийн сонгодог урлагийн нэрийн хуудас болсон алдартнуудыг дуурийн театрын тайзнаа тоглуулж чадсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэнтэй холбогдож “ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнг солилоо” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг авсан юм.
Ангилал: Нийгэм
“Монгол үндэстний уртын дуу” хэмээх нэгэн шинэ номыг танилцуулах ёслолын ажиллагаа өчигдөр “Хөгжим бүжгийн коллеж” -ийн их танхимд боллоо. Энэхүү номыг бүтээх гол зорилго нь үндэсний хэл соёл, биет бус соёлын өв, түүний дотор монгол уртын дууны тухай мэдэхэд чиглэжээ. Мөн “Уртын дууны талаар ойлголт авахыг хүссэн хэн бүхэн “найрын гурван дуу”-тай болох гэсэн хүүхэд залуус, тэрчлэн уртын дуучин болж энэхүү гайхамшигт урлагийг ард олондоо, дэлхийн улс түмэнд түгээн алдаршуулахаар зориг шулуудсан залуу дуучид, тэдний багш нарт товч, хялбаршуулсан мэдээлэл, аргазүйн чиглэл өгч туслах гэсэн санааг агуулсан” болохыг уг номын зохиогчид тодотгов. Түүнчлэн тэд энэхүү ном бага, дунд, дээд сургуулийн багш нарт ч бас тус дэм болох учиртайг онцолж байв.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Ж.Пуччинийн хөгжим Л.Иллизи, Ж.Жакоза нарын цомнол, дөрвөн үзэгдэлт “Богема” дуурийг тайзнаа тоглох гэж байна.
Одоогоос бараг 20 жилийн өмнө Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд техникчээр ажиллаж байсан “Брос Рекордс”-ын Томоо өнөөдөр тус соёлын ордны “Free Time” танхимд “Ертөнц” цомгоо албан ёсоор танилцуулсан байна.
Дуучин бүсгүй Рианна хуучин найз залуу Крис Браунтайгаа харилцаагаа сэргээж, ойрд тэд салж хагацахгүй үргэлж хамтдаа байгаа юм. 2009 онд Крис Браун “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын өмнөхөн Рианнаг зодож, хүний нүүр харахын аргагүй хөх няц болгосон нь дуулиан тарьсан удаатай.
Холливудын кино урлагийн супер одод болох Титаник киногороо алдаршсан “Leonardo Dicaprio Хүн аалз киноны баатар Tobey Maguire нар 13 наснаасаа эхлэн нөхөрлөж эхэлсэн гэнэ. Тэд нөхөрлөж эхэлсэн цагаасаа л кино урлагт хүч сорьхоор хамтдаа бэлдэцгээсэн бөгөөд өдгөө 20 гаруй жил нөхөрлөн 37-38 нас хүрцгээж Америкт төдийгүй дэлхий даяар нэр алдар нь түгсэн одод болцгоосон билээ.
Энэ удаагийн “Mobile news”-ээр Монголын рок попын ертөнцөд хувьсал хийж эх орондоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглэх “Монгол поп” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж яваа Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой ярилцаж “Д.Болд “Монгол поп-2”-оо танилцуулна” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг авсан юм.
Үндэсний портал GoGo.mn Монголын хамтлаг дуучдын оны шилдэг дуу шалгаруулах “GoGo Music Awards 2013” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. GoGo Music буланд орсон Монгол хамтлаг дуучдын дуунуудаас хэрэглэгчдийн хамгийн олон удаа сонссон дууг 2013 оны эцэст шалгаруулж “Оны шилдэг дуу”-г тодруулах юм байна.
Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд хандсан ээлжит хэвлэлийн хурлаа зохион байгууллаа. Тэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хандан санал хүргүүлэхээр болсноо уламжилсан юм.
Уг саналд: “Монгол кино нэгтгэл 80 гаруй жилийн турш хэдэн зуун уран сайхны болон баримтат кино туурвиж, үе үеийн монголчуудын оюуны сан, улсын эдийн засагт асар их хувь нэмэр оруулсан түүхэн байгууллага билээ. 1997 оноос хойш Монгол кино нэгтгэлийн удирдлагаар ажиллаж байгаа Ж.Солонго энэ байгууллагыг зөвхөн хувийн эрх ашгийн төлөөх бизнесийн байгууллага мэт болгосон ч үүнд нь өнөөдрийг хүртэл ямар ч байгууллага хяналт тавилгүй ирсэн юм. Ж.Солонгын үед энэ байгууллага улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлж бий болгосон барилга, киноны мэргэжлийн техник тоног төхөөрөмжийг зориулалтаар нь ашиглахгүй байсаар ирсэн. Дэлхий дахинд киноны техник технологи цоо шинэ түвшинд гараад байхад ямар ч шинэчлэл хийсэнгүй. Монгол кино нэгтгэл улсын төсвөөс санхүүжиж уран сайхны болон баримтат кино хийх болоход Ж.Солонго /тэрээр мэргжлийн хүн биш/ зөвхөн өөрөө ерөнхий найруулагчаар ажилладаг. Энэ нь техникийн болон уран сайхны ямар ч шаардлага хангахгүй байгаа нь удаа дараа тогтоогдсон ч ямар нэг арга хэмжээ авдаггүй.
Францын порно киноны од Виржиния Каприс Парисын “ПСЖ” багт очоод хэдхэн цагийн нүүр үзэж буй Дэвид Бекхэмийг угтахдаа хувцсаа тайчин зургаа авахуулжээ. Виржиния Каприс зөвхөн порно гэдгээрээ бус бас хөлбөмбөгийн тоглолтуудын дүнг тааснаа хөхөн дээрээ бичдгээрээ зартай болчихоод байгаа бүсгүй юм
