Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян найз залуу, дуучин Канье Уэстээс хөл хүндтэй болсон тухай мэдээлсэн билээ. Тэгвэл Кардашьян хэвлийдээ хүүхдээ тээж яваа ч гэсэн хэт таргалахгүй байхыг хичээн, олон янзын дасгал хийж, фитнесс багшийгаа тун анхааралтай ажиллахыг сануулсаар байгаа гэнэ. Хэдийгээр хүүхэд нь хорвоод мэндлэх хугацаа болоогүй ч гэсэн Ким турах тухайгаа аль хэдийнээс бодолхийлж, санааширч эхэлсэн байна.
Ангилал: Нийгэм
Монголын рок попын өнгийг тодорхойлох, хамгийн шилдэг хөвгүүдийн хамтлагийг төрүүлэх зорилготой “Камертон-2” шоуны ялагчдаар тодорч 760 гаруй залуусын хүсэл мөрөөдлийн эзэн болцгоосон 624 дугаартай Б.Замбалгарав, 728 Дугаартай Б.Баярмандах, 729 дугаартай Б.Оргил, 184 дугаартай Д.Зориг нарын бүрэлдхүүнтэй шинэ хамтлагийн ахлагч тодорчээ. Монголын рок попын ертөнцөд хувьсал хийж, цоо шинэ өнгө төрхийг мэдрүүлэх “Boy Band”-ын ахлагчаар 624 дугаартай Б.Замбалгарав сонгогджээ. Түүнчлэн “Камертон-2” шоуны зохион байгуулагчид болоод шинэ хамтлагийнхан албан ёсны нэрээ тун удахгүй зарлах гэнэ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төрийн соёлхолт, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” эрдэм шинжилгээний бага хурал болон яруу найргийн наадам дөрөвдүгээр сард болох ажээ.
Ээж болоод удаагүй байгаа дуучин Шакира бяцхан үрээ олон нийтэд танилцуулжээ. 36 настай дуучин бүсгүй бяцхан хүү Миланыхаа зургийг UNICEF-ийн цахим хуудсанд нийтэлсэн байна.
“Матар хочтой Данди” киноны дүрээр манай үзэгчдийн танил болсон Пол Хоган энэ жил 73 нас хүрч байна. Түүний эхнэр Линда Козловскиг үзэгчид андахгүй биз. Дандигийн хайрай бүсгүй болж тус кинонд тоглодог бүсгүй бол эхнэр нь юм. Тэд “Матар хочтой” Данди киноны зураг авалтын үеэр танилцан, дотносож улмаар хамтдаа амьдрах болсоор 23 жил өнгөрсөн ч эдүгээ хүртэл хамтдаа жаргалтай амьдарсаар байгаа юм байна.
ДОЗ энтертайнмэнтийн бүтээл “ДҮҮЛЭН НИС” уран сайхны киноны уран бүтээлчид 2012 оны 12 сарын 3-нд түүхэн хэсгийнхээ зураг авалтандаа оржээ. ДОЗ энтертайнмэнт нь энэ кинондоо урьд өмнө хэрэглэгдэж байгаагүй өндөр чадалтай техникийг ашигласан
“Шүрэн бугуйвч”, “Элсний нүүдэл” зэрэг киноны дуунуудаараа олны танил болсон дуучин Б. Баярцэцэг мэргэжлийнхэн дундаа үнэлэгддэг уран бүтээлч юм. Дуучин бүсгүй зохиолч Х. Болор-Эрдэний “Намайг хүлээсэн эх орон” гэсэн уран бүтээлийг дуулахаар болж хоолойныхоо бичлэгийг хийлгэсэн байна.
Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн эргэн тойрон дахь мэдээ мэдээллийн булангаараа худалдаанд гарсан эхний долоо хоногтоо нэг сая ба түүнээс дээш хувиар арилжаалагдаж бахдам амжилтыг үзүүлсэн “шилдэг” цомгууд буюу “The Platinum Certification” үнэлэмж бүхий хөгжмийн сор бүтээлүүдээс хүргэхээр сонголоо.
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болон 26 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур-2012” наадмын Гала концерт өнөөдөр буюу 2013 оны 02 сарын 03 ны 14:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болох юм.
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн оны шилдэг дуу, хөгжмийн зохиолчийг шалгаруулах “Морин хуур-2012” наадам 26 дахь жилдээ болж өчигдөр өндөрлөлөө. Энэ наадамд хөгжмийн зохиолчдын 80 гаруй бүтээл ирснээс 27 шилдгийг шигшин авч уг наадмын гала концертоор дүнг зарласан юм. Тэднээс наадмын шүүгчид 10 бүтээлийг онцлон авч тусгай байр долоо, нэг хоёр гурав гэсэн байруудын шагналтныг тодрууллаа.
