“Камертон” хамтлаг “18 нас” дууныхаа ойг тэмдэглэхээр болжээ. Тэдний хамгийн хит дуу бол 18 нас цомогт нь багтсан 18 нас дуу билээ.
Ангилал: Нийгэм
“Цаг хугацаа улиравч, цадиг түүх мөнх” гэсэн уриатай “Ану хатан” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл боллоо. Энэ бүтээл үзэгчдийг XVII зуунд эргэн аваачиж, түүхийн хуудсыг сөхөн хоёр цагийн турш баяр, гунигаар хөглөв.
11 дэх жилдээ зохиогдож буй ур чадвараараа тэргүүлсэн мэргэжлийн хөгжимчдийн “Virtuoso” буюу гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөний тайзнаа 15 цагаас болох гэж байна.
Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино өнөөдөр 13:00 цагт “Өргөө” кино театрт 17:00 цагт “Тэнгис”-т нээлтээ хийхээр болжээ.
Монголын шоу нэвтрүүлгийн ертөнцөд урд хожид байгаагүй өндөр шагналын санг зарлаж, залууст хүсэл мөрөөдлөө бодит биелэл болгох маш том гайхалтай боломжийг олгосон “Камертон 2” шоуны ялагчид тун удахгүй тодрох нь ээ.
Хошин шогийн “Х-ТҮЦ” продакшны хамт олон ирэх сарын 9, 10-нд Солонгост ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулан шилдэгийн шилдэг үзүүлбэрээ толилуулахаар…
Загалмайлсан эцэг киноны од, Холливудын нэрт жүжигчин Аль Пачино болон нэрт найруулагч Брайн Де Пальма нар америк хөлбөмбөгийн нэрт дасгалжуулагч Жерри Сандаскигийн амьдралаас сэдэвлэсэн шинэ кинонд хамтран ажиллах тухайгаа мэдэгджээ.
БНСУ-ын хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг, Өмнөд Солонгосын “грэмми” гэгдэх “Golden Disk Awards”-аас реппэр PSY-ын “Gangnam Style” дуу оны шилдэг дуу номинацийн ялагч болжээ.
Дуучин Бейонсе хайрт нөхрөө хэрхэн хайрлаж, халамжилдаг тухай нандин нууцаа дэлгэжээ. 31 настай дуучин бүсгүйн унтлагын өрөөн дах нууцыг мэдэхийн тулд “CQ” сэтгүүл түүний өрөөнд зураг авалт хийжээ. Дур булаам дуучны “секс” нууц нь тачаангуй дуу гэнэ. Учир нь тэр нөхрөө энхрийлж, таалахын өмнө тачаангуй дуу сонсож, илүү мэдрэмж, эрч хүч авдаг гэжээ.
Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр улсын санд худалдаж авсан хөгжмийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн эздэд батламжийг нь гардуулж өгөх үйл ажиллагааг зохион байгуулах ажээ. Жил бүр хөгжмийн болон дүрслэх урлагийн салбарын шилдэг бүтээлийг шалгаруулан улсын санд худалдаж авдаг уламжлалтай билээ. Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг өнгөрсөн 11 дүгээр сарын 22-нд зохион байгуулж 80 гаруй уран бүтээлчийн 160-аад бүтээлийг танилцуулж, шилдэг 10 /арван/ бүтээлийн эзнийг тодруулсан юм. Тэдгээр уран бүтээлчид өнөөдөр ийнхүү батламжаа гардан авах юм.
