Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Морьтой Монгол” ном уншигчдын хүртээл боллоо
Дотоод мэдээ

“Морьтой Монгол” ном уншигчдын хүртээл боллоо

Урлаг Урлаг17/02/2025Шинэчлэгдсэн:17/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид “Морьтой Монгол” номоо уншигчдын хүртээл болголоо.

Түүний хувьд өмнө нь “Монгол Улсын дэд бүтэц”,  “Монгол Улсын суурь дэд бүтэц ба эдийн засгийн аюулгүй байдал” болон “Нуугдаж болдоггүй тавилан”, “Бор бурхан бодлын хэлхээ” зэрэг шүлэг, найраглалын номоо уншигчдад хүргэж байсан бол шүлгийн гурав дахь түүвэр нь “Морьтой Монгол” юм. Нийт 12 бүлэгтэй эл номд монгол морины үүх түүхийг он дараалалд оруулан шүлэглэж бичсэнээрээ онцлогтой. Тухайлбал, “Адуун эрдэнэ” бүлэгт “Монголын нууц товчоо”-ны морьдыг дүрсэлсэн бол “Нутаг амьтай адгуус” бүлэгт харь нутагт очсон монгол морьдын түүхийг шүлэглэжээ.

Тэрбээр номынхоо талаар ярихдаа, “Би уулс сүндэрлэсэн, ус гол нь хүрхрээтэн шуугисан Хангай нутгийн уулын мухарт хонины өтөг дээр төрж, хөлд орохоосоо л малын захад өссөн. Манайх саалийн гурван үнээ, ганц гүү, гурван морьтой байв. Би их гүжирмэг, эгэлгүй номхон хонгор зүсмийн нэг мориндоо их хайртай байлаа. Хонгор мориныхоо хүзүү, хөхлөөс зүүгдэн гэдсэн доогуур нь шургаж эрхлэн, унаж ноолдог байв. Тэр морио санан дурсаж, түүнийхээ тухай “Хонгор морь” найраглал бичсэн нь энэ номыг бүтээх эхлэл болсон. Номоо монгол морьдын тухай мэдэх хүмүүсийн дурсамж, бодит олон баримтад үндэслэн бичсэн. Нэгэн жишээ хэлэхэд, АНУ-ын түүхнээ хамгийн их алдаршсан адуу бол Реклэсс нэртэй, дэслэгч цолтой, монгол удмын, зээрд халзан гүү юм. Солонгосын дайн ид дүрэлзэж байх цагт АНУ-ын тэнгисийн цэргийн хурандаа Эрик Петерсон жүчээнд байсан зээрд зүстэй, монгол удмын гүүг худалдаж авсан. Энэ морь дайны үед галын шугам руу галт хэрэгсэл зөөх албанд ажиллаж байсан төдийгүй шархадсан цэргүүдийг ч зөөдөг байжээ. Энэ албаа ч нэр төртэй хааж, дайны баатар цол авч байсан түүхтэй. Баатарлаг морины дурсгалт хөшөө Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд бий. “Морьтой Монгол” номоо энэ мэт түүхээс сэдэвлэн зохиосон” гэв.

Харин  номын редактораар ажилласан Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй “Монгол морио магтан дуулж бичээгүй яруу найрагч, зохиолч гэж байхгүй. Гэхдээ энэ ном  морины магтаал, дуу, шүлгээс ялгарах онцлогтой. “Монголын нууц товчоо”-нд Чингисийн эр хоёр загал морины зовлон жаргалыг гайхамшигтайгаар хүнчилж гаргасан байдаг. “Морьтой Монгол” номд ч гэсэн морины зовлон, жаргалыг хүн мэт мэдэрч бичсэн. Энэ ном бол яах аргагүй тууль” хэмээн тодотголоо.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Хөх толботон” хамтлаг Олон улсын хүүхдийн ардын урлагийн наадамд оролцлоо

04/06/2025
Дотоод мэдээ Урлаг

Монголын циркчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болжээ

03/06/2025
Дотоод мэдээ Урлаг

“Star girls” хамтлаг дэлхийн аварга болжээ

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.