Ангилал: Нийгэм

Реалити шоуны од, холливууды хамгийн тачаангуй эмэгтэй гэдгээрээ алдартай “Kim Kardashian” ээлжит сенсаацаа тарьж эротик дүр төрхтэй зургаараа Францын “Factice” загварын сэтгүүлийн нүүрийг чимжээ. Ингээд “Kim Kardashian”-ы шинэ зурагнуудаас хүргэж байна.

Колумбийн алдарт зохиолч Г.Маркесийн арван долоон настайдаа эхний өгүүлбэрийг бичээд, санааг нь хориод жил сэтгэлдээ боловсруулж , гучин найман настайдаа сая бичиж дуусгасан зохиол болох “Зуун жилийн ганцаардал” хэмээх гайхалтай сонгодог зохиолыг тайзнаа амилуулахаар найруулагч МУАЖ Б.Мөнхдорж бэлтгэл ажилдаа хэдийнээ ожжээ. Энэхүү сонгодог бүтээлд домог бодит байдал хоёр салшгүй сүлжилддэг ажээ. 1982 онд Г.Маркес энэ номоороо дэлхийн утга зохиолд гарсан хамгийн шидэг бүтээлд олгодог Нобелийн шагналыг хүртсэн юм.

Цахим ертөнц дэх хамгийн том хайлтын систем Google сайтад байхгүй зүйл гэж үгүй. Хэрэгтэй бүх мэдээллийг эндээс олж болдог тул хүн бүхэн ямар нэг зүйл хайхаар зочилдог. Ингэхдээ мэдээж түлхүүр үг ашиглана. Тэгвэл Google түлхүүр үг бүхий хайлтуудаас энэ оны хамгийн эрэлттэй 50 эмэгтэйг тодруулжээ. Уг жагсаалтыг “Born to Die” дуугаараа алдаршсан 26 настай дуучин Лана Дел Рэй 722 сая хайлтын дүнгээр тэргүүлжээ. Түүний араас Рианна, Шер, Лейди Гага, Бритни Спирс, Адель нар жагсаж байгаа бол Селена Гомез 16, Анжелина Жоли 26, Мишель Обама 39, Скарлет Иохансон 42 дугаар байрт тус тус жагсчээ.

Өдгөө Оросын хүүхэлдэйн олон ангит кинонуудын дотроос хамгийн амжилттай болсон нь мэдээж “Маша, баавгай хоёр” юм. 1990-ээд оны дундуур “Анимаккорд” студийн уран сайхны удирдаач Олег Кузовков Крымд очиж амарчээ.

Тэндхийн нэгэн наранд шарлагын газар дээр түүний анхаарлыг дундаршгүй их эрч хүчтэй нэгэн жижигхэн охин татсан байна. Түүний хийх үйлдлүүдээс болж эцэг, эх нь төдийгүй бусад амрагчид хохирч байсан гэнэ. Тэр жижигхэн охин том хүүхдүүдийг атгандаа оруулаад зогсохгүй томчуудыг ч харцаараа хөдөлгөдөг байсан аж. Хэдхэн хоногийн дараа тэнд байсан бүх хүн охиноос залхаж орхижээ. Зарим нэг нь айсандаа нуугдаж байсан гэдэг. Гэвч мятрашгүй эрч хүчтэй охиноос зугтах газар байгаагүй юм.

Монголын рок поп урлагт хөл тавиад удаагүй байгаа ч цөөнгүй уран бүтээл туурвиж хүүхэд залуулуучын сонсох дуртай хамтлагаар нэрлэгдэх болсон “Extacy”-ийн охид “Хүрээ хүүхнүүд” дуугаараа нэгэн үе шуугиулж байсан “Уруулын будаг” хамтлагийн “Чамгүйгээр” дууг шинэчилж дуулахаар болжээ. “Уруулын будаг” хамтлагийнхан одоогоор хувийн амьдралдаа анхаарал хандуулж урлагаас хөндийрөөд байгаа билээ. Харин энэ үеийнхнийг байлдан дагуулж буй “Extacy” хамтлагийнхан хуучны дууг шинэчлэн дуулсан нь удахгүй мэндлэх ажээ.

Өдгөө зөвхөн хөгжмийн ертөнцөөр хязгаарлагдахгүй, салбар бүрийн чухал хэрэгцээний нэг болсон CD одоогоос 20 жилийн өмнө анх худалдаанд гарчээ. “Philips”, “Sony” гэсэн цахилгаан барааны аварга корпорацууд 1970-аад оны дундуур компакт диск бүтээх ажилд цаг уралдан орж, 1976 онд “Sony” анхны дижитал диск бүтээсэн бол үүнээс гурван жилийн дараа “Philips” компакт дискийг олон нийтэд анх танилцуулсан юм. Гэвч тус тусын бүтээлд нь бага зэрэг дутагдал байснаас дээрх хоёр корпорац хамтарч, шинэ шилдэг бүтээгдэхүүн гаргахаар шийджээ.

Монголын соёлыг Тайландад сурталчлах “Discover Mongolia” соёлын арга хэмжээ энэ сарын 17-20ны өдрүүдэд Бангкок хотын “Сентрал” худалдааны төвд болж өнөөдөр хаалтаа хийх гэж байна. Тус арга хэмжээг Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар, Бангкок хотын захиргаа, Монголын дизайнеруудын үндэсний хороо, Монгол Тайландын найрамдлын нийгэмлэг болон хоёр улсийн хувийн пүүс, компаниудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн долдугаар сараас хойш хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байгаа Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam Style” дуу одоогийн байдлаар YouTube сайтаас нэг тэрбум удаа үзжээ. “YouTube” сайтыг эзэмшигч “Google” компанийн мэдээлснээр “Gangnam Style” дуу өдөрт дунджаар арван сая удаагийн илэрцийг авдаг байна. Түүнчлэн уг дуу өмнө нь “YouTube”-ийн дээд амжилтыг тогтоогоод байсан Жастин Биберийн “Baby” дууг ардаа хол орхин хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ сайтын дээд амжилтыг дахин тогтоогоод байгаа нь энэ аж.

Хүүхэлдэйн театрынхан хүүхэд багачууддаа шинэ оны бэлэг болгон энэ сарын 22-нд “Лусын хааны охид” хүүхдийн жүжгээ толилуулхаар болжээ. Энэхүү жүжгийн зохиолыг яруу найрагч Ц.Хулан бичиж, хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид тайзнаа амилуулж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор нь төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхдорж ажиллаж байгаа юм.

Дуурь бүжгийн эрдмийн театр 50 жилийн ойдоо зориулан үзэгчдэд өргөн барьж буй шинэ жилийн эхний бэлгээ задаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ССАЖЯ-тай хамтран ДБЭТ-ын тайзнаа алдарт “Хунт нуур” балетыг толилуулахаар зэхээд байгаа бөгөөд тус балетад “Winter star 2013” дэлхийн балетын одод чуулах нь ээ. Балетийн урлагт дуртай үзэгчдийн хэд ч үзээд уйддаггүй “Хунт нуур”-ыг ирэх оны нэгдүгээр сарын 11-нд 19.00 цагт, 12-нд 17.00 цагт хоёр өдөр тоглох аж.