Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Мона Лиза”-г тусгай өрөөнд байрлуулна
Гадаад мэдээ

“Мона Лиза”-г тусгай өрөөнд байрлуулна

Урлаг Урлаг30/01/2025Шинэчлэгдсэн:30/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Луврын музейд 10 жил орчмын хугацаанд томоохон засвар, өргөтгөлийн ажлыг хийсний дараа “Мона Лиза” бүтээлийг тусгай өрөөнд байрлуулна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мягмар гараг /2025.01.28/-т мэдэгджээ.

“Луврын шинэ сэргэн мандалт” нэртэй засварын төслийн хүрээнд 2031 он гэхэд Сена мөрний ойролцоо шинэ хаалга болон газар доорх өрөөнүүдийг бий болгоно гэж Э.Макрон Леонардо да Винчигийн гайхамшигт бүтээлийг дэлгэн үзүүлдэг Луврын музейн танхимаас хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.

Э.Макрон дэлхийн хамгийн олон хүн зочилдог музейг шинэчлэн сайжруулахад шаардлагатай зардлын талаар дурдаагүй боловч ачаалал ихтэй, хуучирсан барилга байгууламжуудад зарцуулах өртөг 800 сая еврод (834 сая доллар) хүрэх бололтой.

Луврын музейд хамгийн сүүлд 1980-аад оны үед их засвар хийсэн бөгөөд энэ үеэр гайхамшигт шилэн пирамид нээгдсэн юм. Харин өдгөө тус музей олон улсын стандартад нийцэхгүй болжээ. Музейг өргөтгөснөөр “Мона Лиза”-г тусгай тасалбараар үйлчлэх шинэ зориулалтын өрөөнд шилжүүлэн байрлуулах ажээ.

Леонардо да Винчигийн бүтээлийн дэргэд зургаа авахуулах хүсэлтэй хүмүүсийн дуу чимээ ихтэй урт дараалал үүсдэг учраас “Мона Лиза”-г музейн хамгийн том өрөөнд хамгаалалтын шилэн хоргонд хийж үзүүлж байгаа юм. Үүнээс болж уг өрөөнд байгаа Титиан, Веронезе зэрэг Венецийн агуу зураачдын бүтээлүүдийг олон хүн анзаарахгүй өнгөрдөг байна.

Хамгийн сүүлд 1980-аад онд томоохон засвар хийснээр жилд дөрвөн сая үзэгч хүлээн авах боломжтой болжээ. Харин өнгөрсөн онд Луврын музейг 8.7 сая хүн үзсэний дөрөвний гурваас илүү хувь нь АНУ, Хятад болон хөрш зэргэлдээх Итали, Их Британи, Герман, Испани зэрэг орнуудаас ирсэн гадаадын иргэд байв.

Э.Макроны мэдэгдсэнээр 2031 он гэхэд Сена мөрний ойролцоо Луврын музейн шинэ байрыг барьж дуусах бөгөөд энэ ажлыг тасалбарын борлуулалтын орлого, ивээн тэтгэлгийн болон музейн Абу-Даби дахь салбарын лицензийн мөнгөөр ​​санхүүжүүлэх ажээ. Мөн ойрын үед шилдэг загвар шалгаруулах уралдааныг зохион байгуулна.

Францын өндөр албан тушаалтны хэлснээр, засварын зардлыг ирэх арван жилийн хугацаанд 700-800 сая евро (730-834 сая доллар) байхаар тооцоолсон бөгөөд үүний тал нь шинэ байр барихад зарцуулагдана. Европын Холбооны гишүүн бус орнуудаас ирж буй жуулчдын тасалбарын үнэ одоогоор 22 евро байгааг нэмэгдүүлнэ. Энэ бүхний дүнд музейг олон нийтэд болон ажилтнуудад илүү аюулгүй, илүү тав тухтай болгоно хэмээн Э.Макрон амлажээ.

Музейн 2200 ажилтны цалин зэрэг Луврын зардлын тэн хагасыг төрөөс санхүүжүүлж байна. Үлдсэн 50 хувийг нь тасалбарын борлуулалт, зоогийн газар ба дэлгүүрийн мөн тусгай арга хэмжээний орлого, ивээн тэтгэгчид, түншүүдийн хандиваар бүрдүүлдэг ажээ.

Эх сурвалж. МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.