Ангилал: Нийгэм

Олон Улсын Циркийн Дөрөвдүгээр Фестиваль энэ оны 11 дүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болж, Орос, Украин, Куба, Лаос, Монгол, Камбож, Франц, АНУ, Грек, Вьетнамын нийт 185 жүжигчид оролцож 5 төрөлд авьяас чадвараа сорьжээ.

Сайн уран бүтээл гарахад сайн баг чухал гэдэг. Тэр ч үүднээс Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийнхоо бэлтгэл ажил болон клипний зураг авалтаа “Hero” энтертайнмантад даатгаж байгаа аж. Учир нь дүрс бичлэгийн чиглэлээр номер нэг гэгддэг тус студийн захирал Б.Баатартай олон ажил хамтран уран бүтээл хийж буй. Тиймээс Д.Болд “Монгол поп-2” цомгийнхоо дууг дүрсжүүлэхдээ тус студийг сонгож байгаа аж.

Дуучин Эми Уайнхаус агсны дурсгалыг хүндэтгэн, Лондон хотод хөшөө барихаар төлөвлөж байна. Амьд ахуйдаа шуугиан тарьдаг байсан дуучин бүсгүйг хорвоог орхисонд шүтэн бишрэгчид дурссаар байгаа юм. Дурсгалын хөшөөг эхлээд дуучны гэрийн дэргэд байрлуулах саналтай байсан ч дуучны эцэг эх зөвшөөрөөгүй аж.

ССАЖЯ, Соёл урлагийн их сургууль, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БШУЯ, Олон Улсын Монгол судлалын холбоо, МУЗ хамтран “Соёл ба хөгжил” чуулганыг ирэх сарын 12-14-нд Улаанбаатар хотноо зохиох гэж буй. Энэхүү үйл ажиллагааг санаачлан, хэрэгжүүлэгч СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтогостой чуулганы талаар ярилцсан юм.

Найруулагч Билл Кондоны бүтээл, цус сорогч, хүн чононуудын тухай өгүүлэх “The Twilight Saga: Breaking Dawn – Part 2” box office-ын шилдгүүдийг тэргүүлж эхэллээ. Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн тус кино өнгөрөгч долоо хоногт 64 сая ам.долларын орлого олжээ. Харин хоёрдугаар байрт 51 сая ам.долларын орлогоор “Skyfall” бичигдсэн бол гуравт “Lincoln” шалгарчээ.

Туурга тусгаар монгол улсын эрх чөлөөт иргэн таньд Монгол Улс тунхагласны 88-н жилийн ойн баярын мэнд хүргье. Тэртээх 1924 онд Тусгаар тогтнолоо зарлаж, дэлхийд бvртгэгдсэнээс хойш монголчууд бие даасан тусгаар улс болсноо албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ.

Номын их уншигч нартаа “Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн “bestseller” номуудыг танилцуулъя. Уран зохиолын bestseller-ыг Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” роман тэргүүлж, “Луун шивээст охин”, “Ногоон нүдэн лам” романууд удаалжээ. Энэ удаад уран зохиолын төрөлд Монголын зохиолчдын эрхлэн гаргасан бүтээлүүд борлуултаараа тэргүүлэн шилдэгт жагсчээ.

1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт хитүүд нь Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлаг 12 сарын 7,8-нд UB Паласын концертийн их танхимд тоглолтоо хийж Монголын фенүүдтэйгээ уулзах гэж байна.