Ангилал: Нийгэм

Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн энэ сарын 22- 25-ныг хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.

Монголын кино урлаг дэлхийн тавцанд хэдийнээ гарсаны илрэл болж Францын алдарт кино найруулагч, Оскарын гурван удаагийн шагналт Жан Жак Анан манай улсад айлчлан ирсэн билээ. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсэн юм. Түүний хувьд Холливудын алдарт жүжигчин Брэд Питтийн тоглосон “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” болон “Баавгай”, “Нууц Амраг”, “Мэргэн бууч Василий Заяцев” зэрэг уран бүтээлээрээ дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан гайхалтай нэгэн юм.

Хошин урлагийн “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү төрийн албан хаагч болжээ. Тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооны дэд даргаар сонгогдсон байна. Тус хороо нь Монголын үндэсний уламжлалт болон орчин үеийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинд сурталчлах, соёлын биет болон биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах, соёлын ажилтны ур чадварыг дээшлүүлж зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхээр гар сэтгэл нийлж урлаг, соёлын ариун гэгээлэг үйлсэд өөрсдийн эзэмшсэн мэдлэг мэргэжил, ажлын туршлага, бүхий л цаг хугацаагаа зориулан ажиллах зорилготой юм байна.

Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни эхнэртээ зориулж романтик, хайрын сэдэвтэй дуу бичжээ. Өдгөө 60 насны босго алхаад байгаа Пол дууныхаа тухайд өнгөрсөн жилийн аравдугаар сард хуримаа хийсэн үзэсгэлэнт эхнэр Ненси Шевилдээ зориулж бичсэн хэмээсэн байна.

Нийслэлд зайлшгүй нураах ёстой, хуучин ба­рил­га 260 орчим байдаг гэсэн албан тоо бий. Тэд­гээрээс юу юугүй нурах дөхсөн нь 44 гэдэг. 40, 50, 120 мянгат зэрэг орон сууц­ны хуучны хороол­олд өдгөө ч олон мянган ир­гэн амьдарч байна. Ха­рин эд­гээр хуучин барил­гыг ну­раа­вал оршин сууг­чид нь хаа­чих вэ гэсэн асуулт өнөө­дөр ямар ч ха­риултгүй. Хариултгүй гэд­гийн учир нь ашиглалтаас гарсан орон сууцны ор­шин суугч­дыг хэрхэх ту­хай хуулийн на­рийн заалт байдаггүй. Ийм заалт байх­­гүйгээс өнөөд­рийг хүр­тэл шүүхэд шийдэг­дээ­гүй бодит жи­шээ бий. Тэр бол “Цэр­гийн-44” гэж нэр­лэдэг байсан гурван дав­хар ба­рил­гын түүх би­лээ.

Үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго 2012” загварын шоу энэ сарын 24-нд “Мишээл экспо”-д болох гэж байгаа билээ. Торго салоны дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулах тус шоунд топ моделиуд болон “Торго” салоны загвар өмсөгчид оролцох юм. Хоёр цаг гаруй үргэлжлэх загварын шоуны хөтөлбөрт үндэсний урлагийн тоглолт ч багтаж буй.

“People” сэтгүүл Холливудын жүжигчин Чаннин Татумыг 2012 оны хамгийн сайхан залуу хэмээн нэрлэснээс болж Нью Йорк дахь редакцийнхаа байрны харуул хамгаалалтыг чангатгахаас аргагүйд хүрчээ. Учир нь Холливудын царайлаг жүжигчин Райан Гослины галзуу шүтэн бишрэгчид түүнийг энэ алдрын титмийг хүртэх ёстой байсан хэмээн хилэгнэжээ.

Холливудаас загварын ертөнцөд урвасан Мэри Кэйт Олсеныг Францын ерөнхийлөгч байсан Николя Саркозигийн дүү Оливертой учир ургуулж эхлэхэд тэднийг зохицохгүй хос гэцгээж байжээ. Амрагийнхаа дэргэд охин шиг нь харагдах Мэри-Кэйт Олсен түүнээс 17 насаар дүү ч насны зөрүү, өндөр намын ялгаа тэдний дурлалд огтхон ч саад болдоггүй аж.