“Номин талст” хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэд энэ сарын 29, 30-нд “UB Palace”-д “Номин талст 15 жил” тоглолтоо хийхээр товоо зарласан.
Ангилал: Нийгэм
“ТВ Коктейль” хамтлагийнхан саяхан шинэ уран бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгээ 10 хоног үзэгчдийн хүртээл болгон энэ сарын 18-нд хаалтаа хийсэн билээ.
Сүүлийн үед төдийлөн сонгодог жүжиг тайзнаа гараагүй байсан учир үзэгчид энэ төрлийн бүтээлээр цангасан байсан гэж хэлж болно. “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг хаалтаа хийж, жүжгийг үзэж чадаагүй олон хүний сэтгэлийг гонсойлгожээ. Харин энэ удаад ТВ коктейль хамтлагийнхан үзэгчдийн хүсэлтээр шинэ уран бүтээлээ дахин тайзнаа тавихаар болсон сайхан мэдээг дуулгаж байна.
Дуучин Адель “Burberry” компанитай хамтран махлаг бүсгүйчүүдийн хувцас хийхээр шийдэж байгаа гэнэ. Адель өөрийн биеийн галбирт огт санаа зовдоггүй гэж өмнө нь ярьж байсан бөгөөд ихэнх эмэгтэйчүүдтэй адилхан харагддагаараа бахархдаг гэсэн аж.
“Монголын урлагийн зөвлөл” “Рио-Тинто” ХХК-ийн дэмжлэгтэйгээр Австралийн “Бангара” бүжгийн театрын “Амин сүлд” орчин үеийн бүжгийн тоглолт энэ сарын 22,23-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. Эртний уламжлалыг орчин үеийн элементтэй холбосноороо тус тоглолт онцлог болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлсэн.
Өнөөдөр “Мөрөөөдлийн театр”-ын уран бүтээлчид Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагт шинэ уран бүтээлийн нээлтээ хийх гэж байна. Тайз, дэлгэцийн бүтээлээрээ үзэгчидтэй хэдийнэ танил болсон тэд энэ удаад “Амьдрал өөрөө бэлэг” нэртэй хошин шоу драмаар бэлэг барихаар зэхээд байгаа юм. Уг тоглолт инээдмийн жанрынх ч тэд драмын урлагт шоу энтертайнмэнтийг хөгжүүлэхээр арай шинэлэг байдлаар хүргэх гэнэ. Тиймдээ ч бусад хошин шогийн тоглолт шиг хэд хэдэн жижиг үзэгдэлтэй бус хоёр том хэсгээс бүрдэж байгаа гэнэ. Мөрөөдлийн театрынхан шоугаа ОХУ, Францын хоёр зохиолоос сэдэвлэсэн бөгөөд уг тоглолтын найруулагчаар бүжиг дэглээч, найруулагч Г.Ган-Очир, киноны нэвтэрхий толь гэгддэг найруулагч А.Миеэгомбо, зураач Одбаяр, Сэрчээ нар гээд хоёр найруулагч, хоёр зураач ажиллажээ.
Шоу ертөнцийн хатан хаан “Lady Gaga” цаг үргэлж сонин содон мэдээ мэдээллээр дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж нүдийг бүлтийлгэж байдаг нэгэн. Тэрээр хэдхэн хоногын өмнөөс өөрийн фэйсбүүк хуудсандаа “ЛАЛЫН ШАШИНТАН” болж буйгаа зарлаж сая сая шүтэн бишрэгч, фэнүүдээ гайхшралд оруулсан билээ. Тэгвэл өчигдөр орой Чикагод байрлах нэгэн далайн эргийн рестаронд “Paris Hilton”, “Lindsay Lohan” нартай уулзах уулзалтанд ирэхдээ лалын шашинтан шиг хувцаслаж ирсэн үеийн гэрэл зургууд нь Европын томоохон сайтуудаар цацагдаж шуугиан тариад байна.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нарын хамтарсан “Хүйн холбоо” хэмээх ардын урлагийн гайхимшигийг мэдрүүлэх тоглолт энэ сарын 28-нд 00:19-н цагаас ганцхан удаа Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын концертын их танхимд болох ажээ. Тус тоглолт нь Баруун монгол, Халх, Буриад гэсэн үндсний урлагийн гурван төрлийн уран бүтээлүүдээс бүрдсэн бөгөөд “Монголын ахмадын холбоо”-той хамтран ахмад буурлуудынхаа баярыг тохиолдуулан ийнхүү зохион байгуулж байгаа гэнэ.
Үзэсгэлэн гоо болоод хөгжмийн нарийн мэдрэц, чадвараараа дэлхийг байлдан дагуулж байгаа олон сайхан эмэгтэйчүүдээс онцлон шилдгийн шилдэг гэгдэх дараах төлөөллийн…
Орост огт мэдэхгүй Америкийн жүжигчин Салли Стратчерс умард хөршид их нэрд гарч мэдэхээр байна. Тэр Алла Пугачёватай усны дусал шиг адилхан ажээ. Интернэтээр Алла Пугачёва болон Салли Стратчерс хоёр адилхан тухай сэдвээр инээдэмтэй элдэв зураг, эвлүүлэг цуглуулж байна. Саллийг согтуугаар машин барьж явсан тухай мэдээг дагалдуулан тавьсан түүний гэрэл зураг ингэж дуулиан тарих шалтгаан болжээ.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан цахим баримтууд ихээр үүсдэг тул тус чуулга Нийслэлийн Архивын газартай хамтран Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын архивын үйл ажиллагааг сурталчлах, тусгай төрлийн баримтын зохион бүрдүүлэлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тэдгээрт програм хангамж нэвтрүүлсэн үйл ажиллагааг суратчлан таниулах, харилцан туршлага солилцох “ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ”-ын энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар” чуулгын байранд зохион байгуулах гэж байна.
