Ангилал: Нийгэм

“Paramount” кино компани үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулж “Оскар”-ын шагналт 116 жүжигчин, найруулагч гэх мэт алдартнууд нэг дор зургаа татуулсан байна. “Studio 18”-д явагдсан зураг авалтад оролсон алдартнуудын тоглосон кинонууд “Box-office”-т нийт 103 тэрбум ам.долларын орлого олжээ. Тэдний энэхүү зургийг гэрэл зурагчин Арт Стрэйбер дарсан байна. Тэрбээр “Би алдартнуудын зургийг нэг дор дарна гэж өмнө нь бодож байсангүй. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр хамгийн ихдээ нэг дор 3-5 алдартныг нэг зурганд багтаах боломжтой” гэжээ.

Монголын хошин урлагийн ахмад үеийн төлөөлөл болсон Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Чаминчулууны нэрэмжит “Үгээр урлахуй” уралдааныг анх удаагаа зохион байгуулах гэнэ. Тус уралдаанийг СУИС-ын ярих урлагийн тэнхимээс зохион байгуулах гэж байгаа бөгөөд үргэлжилсэн үг, яруу найраг, хошин зохиол гэсэн гурван үе шаттай явагдах уралдаанд мэргэжлийн сургуулийн оюутан болон төгсөгчид оролцох боломжтой гэнэ. Бүртгэл ирэх сарын нэгнээс эхлэн Соёл Урлагийн Их сургуулийн байранд эхдэх ажээ.

Холливудын кино академийн төлөөлөгч өчигдөр мэдэгдэл хийхдээ ирэх оны “Оскар”-т нэр дэвшигчдийг тодруулах цаг хугацааг танилцууллаа.

AFP-ийн мэдээлснээр ирэх оны нэгдүгээр сарын 10-нд “Оскар”-т нэр дэвшигчид тодорно. Академийн удирдлагууд өнгөрсөн таван өдрийн турш хуралдаж энэхүү товыг гаргасан байна.

Попын хаан Майкл Жексон агсны охин 14 настай Пэрис Жексон ирэх аравдугаар сарын “Glamour” сэтгүүлд ярилцлага өгсөн байна.
“Аавдаа үнэхээр их хайртай байсан. Аавынхаа охин гэдгээрээ бахархдаг. Гэхдээ хүмүүс намайг Майкл Жексоны охин гэж ярихад би дургүй. Намайг Пэрис Жексон нэрээр минь мэддэг болоосой гэж би хүсдэг” гэж ярих охин жүжигчин болохыг мөрөөддөг гэн

Английн хунтайж Уильям, түүний эхнэр Кэйт Миддлтоны нүцгэн зургийг нийтэлсэн Францын сэтгүүл хатан хааны гэр бүлийн гишүүдийн зургийг зөвшөөрөлгүй нийтэлсний төлөө торгууль төлөхөөр болсон гэнэ. Өчигдөр Францын шүүхээс “Closer” сэтгүүлийг хунтайж Уильям, түүний эхнэр Кэйт нарын нүцгэн зурагнуудын файлыг 24 цагийн дотор хуулбарлаж, хэвлэхгүйгээр эх хувиар нь буцааж өгөх, тэдгээр зурагнуудыг олон нийтэд дэлгэн үзүүлснийхээ төлөө 2000 еврогийн торгууль төлөх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу тус сэтгүүл зурагнуудыг буцааж өгөхөөс татгалзах эсвэл тогтоосон өдрөөс нэг хоног хэтрүүлвэл торгууль хоног тутамд 10,000 еврогоор нэмэгдэх аж. Английн хатан хааны гэр бүлийн залуу язгууртнууд зургийг нь зөвшөөрөлгүй нийтэлсэн сэтгүүлийг Францын шүүхэд өгсний дараа яллагчид урьдчилсан мөрдлөгө явуулж, эрүү үүсгэсэн байна.

“Онцгой нэгэн“. Хөлбөмбөгийн ертөнцөд бусдаас онцгой зан авир, сонин, содон арга барилаараа онцгойрдог Жосе Муриньёог ярих гэсэнгүй. Кино урлагын ертөнцөд өөрийн сонин содон арга барил, киноны өгүүлэмж, найруулгын техник, өгүүлж буй санаагаараа ялгардаг эрхэмийг танилцуулах гэсэн юм. Тэр бол Квинтин Тарантино. /Онцгой нэгэн гэх нэрийг өөрийн зүгээс толгой мэдэн өгөв/

Дэлхийн кино ертөнцийн шилдгүүд өөрсдийн уран бүтээлээ сойдог томоохон кино наадмын нэг “Торонто” олон улсын кино наадам өнгөрсөн долоо хоногт болж, шилдгүүдээ шалгаруулсан байна. Уг наадамд найруулагч Девид Русселийн энэ сарын 8-нд нээлтээ хийн, дэлгэцнээ гарч эхэлсэн “Silver Linings Playbook” кино “Toronto” олон улсын кино наадмын “Шилдгийн шилдэг” шагналыг хүртжээ.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гадаа өчигдөр орой хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь энэ л үдэш “ТВ Коктейль” хамтлагийн уран бүтээлчид анхны тайзны бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийн хаалтаа хийсэн юм.

Амьд хөгжмийн “A Sound” хамтлаг тун удахгүй “Зуун наст” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэд анхны бие даасан “Release” тоглолтоо хийснээс хойш хэдийнэ дөрвөн жил өнгөрсөн учраас дараагийн тоглолтоо хэдийгээр тавих бол хэмээн фенүүдийнх нь дунд хүлээлт үүсээд байсан юм. Гэхдээ энэ хугацаанд тэд зүгээр суугаагүй. Шинэ цомгоо гарган олон ковер тоглолтоор үзэгч, сонсогчидтой уулзсан юм.

Энэ жил 15 жилийн ой нь тохиож буй “Sweetymotion” хамтлагийнхан бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард хийхээр бэлтгэлдээ оржээ. Тус хамтлагийнхан 15 жилийн ойн тоглолтоо урлагийнхан дундаа анх удаа Яармаг дахь “Буянт-Ухаа” цогцолборт хийхээр болсон байна.