Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг дахин тайзнаа
Нийгэм

“Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг дахин тайзнаа

Урлаг Урлаг21/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_ертөнцийн_буудал-24740167182012-09-21-22-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ТВ Коктейль” хамтлагийнхан саяхан шинэ уран бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгээ  10 хоног үзэгчдийн хүртээл болгон энэ сарын 18-нд хаалтаа хийсэн билээ.

Сүүлийн үед төдийлөн сонгодог жүжиг тайзнаа гараагүй байсан учир үзэгчид энэ төрлийн бүтээлээр цангасан байсан гэж хэлж болно. "Хоёр ертөнцийн буудал" сонгодог драмын жүжиг хаалтаа хийж,  жүжгийг үзэж чадаагүй олон хүний сэтгэлийг гонсойлгожээ. Харин энэ удаад ТВ коктейль хамтлагийнхан  үзэгчдийн хүсэлтээр шинэ уран бүтээлээ дахин тайзнаа тавихаар болсон сайхан мэдээг дуулгаж байна.

Энэ удаагийн тоглолт тайзаа сэлгэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 7 хоног тоглохоор болсон тухай баяртай мэдээг “ТВ Коктейль”-ийн жүжигчин Э.Цолмонбаяр бидэнд дуулгасан юм. 

Тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд маргаашнаас эхлэн 1950 дугаарт захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой ба УДЭТ-ын кассаар тус тус борлуулах юм байна. Долоо хоног тайзнаа дахин амилах сонгодог жүжгээ амжаад үзээрэй.

“ТВ Коктейль”-ийн цоо шинэ, өмнөх бүтээлүүдээсээ тэс өөр жанраар бүтээсэн "Хоёр ертөнцийн буудал" жүжгийг Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээж,  эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажиллажээ.  Жүжгийн гол дүрд Амбий буюу Ц.Батхуяг, Навчаа,  тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.