Ангилал: Нийгэм

Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Шинэ Үе” продакшний бүтээл “Азгүйтэл чи баяртай” хошин шоу тоглолт МҮЭСТО-д өнөөдөр хаалтын тоглолтоо хийж байгаа билээ.

Тус тоглолт өдөрт 2 удаа тоглогдсон ч үзэгчдийн цуваа тасрахгүй байгаа юм. Тиймээс “Шинэ Үе” продакшнийнхан үзэгчдийн хүсэлтээр 10 дугаар сарын 4-7-нд УБ паласын “Роял” танхимд ердөө 4-хөн хоног “Азгүйтэл чи баяртай” хошин шоу тоглолтоо дахин хийхээр болжээ. Энэ удаагийн тоглолт нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй бүхий л асуудлыг хөндөн харуулсан хөгжилтэй үзүүлбэрээр дүүрэн тоглолт болсоноороо үзэгчдийг ийнхүү байлдан дагуулаад байгаа юм.

Алтан хальс холбоо ҮСАХ-тэй хамтран “Open Air Cinema” хөтөлбөрөөр задгай талбай кино гаргаж буй билээ. Энэ удаа тэд Рой Андерсоны “Швед хайрын түүх” өгүүлэх аж. 1960-70-аад оны үеийн Шведийн суут бүтээл (Ингмар Бергманы бүтээлүүдийг үл тооцон) “Хайрын түүх” хэмээх нэртэй энэхүү кино эх нутгаасаа бусад газар “Швед хайрын түүх” нэрээрээ алдартай. Найруулагч Рой Андерссоны анхны бүрэн хэмжээний бүтээл юм.

АНУ-ын рэппер Ти Ай буюу Клиффорд Жосеф Харрис 32 нас хүрч байна. “Гранд Хэстл Рекордс”- оор овоглох болсноос хойш түүний рэпийн ертөнцөд цөөнгүй хүн мэддэг болов. Продюссер, кино зохиол бичих сонирхол нь ч түүнийг урлагийн хүн мөн гэдгийг “Цаасны хэрэг” дэлгэцийн бүтээлээр нь баталдаг юм.

Монголын хөгжмийн түүхэн дэхь хамгийн нүсэр тоглолтыг хийхээ зарлаад байгаа төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат монголд төдийгүй урд хөршид хүртэл үзэгчдийг байлдан дагуулсан “Аравт” киноны хөгжмөөр бүрэн хэмжээний тоглолт тавихаар болоод байгаа нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.

Учир нь урьд өмнө, хөгжмийн зохиолч нь удирдаач хийж байсангүй, мөн киноны хөгжмөөр тоглолт тавьж байгаа нь Монголд анхны удаагаа болохоор олны хүлээх нь аргагүй юм.

Саяхан Турк улсад НҮБ-ын Хүний эрхийн комиссын бие төлөөлөгчийн хувиар айлчлал хийн багагүй шуугиан дэгдээгээд авсан жүжигчин Анжелина Жоли элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох эсэх талаар тус айлчлалын үеэр сэмхэн хийсэн гэх мэдээллийг Туркын “Поста” сонинд нийтлэжээ.

Түүнийг өнгөрсөн 14-ний өдөр Сирийн дүрвэгсдийн хуарантай танилцсаныхаа дараа Туркын ерөнхийлөгч болон хэд хэдэн сайд нартай нууцаар уулзаж, энэ тухайгаа хэвлэлд мэдэгдээгүй тиймээс А.Жолийг АНУ-ын тагнуулч байж болох юм гэсэн таамгыг тус улсын хэд хэдэн эрх баригчид мэдэгдсэн. Гэтэл жүжигчин бүсгүй маань Анкарагийн нэгэн зочид буудалд хийсэн нууц уулзалтаараа Турк эмч нарт өөрийн элэгний С вирусаар халдварласан тухай үзүүлж хагалгаанд орох шаардлагатай эсэх талаараа асууж лавласан гэнэ. Гэвч түүнийг элэг шилжүүлэн суулгах мэс ажилбараараа дэлхийд номер нэг Туркийн эмч Я.Токата “зайлшгүй хийлгэх шаардлагатай” гэсэн хариу өгсөн гэдгийг Туркийн хэвлэлүүд цацаж байна.

Испанийн хамгийн том кино наадам болох Сан Себастианы кино наадмын зохион байгуулах хороо Холливудын жүжигчин Жон Траволтагийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэтгэлийн шагнал олгожээ. Тус наадамд Траволтагийн тоглосон “Зэрлэгүүд” кино өрсөлдөж байна.

Сүүлийн үед реп дуучин Psy-ийн “Gangnam style” дуу хөгжмийн ертөнцөд ихээхэн шуугиан тариад байгаа билээ. Энэ дууг Өмнөд Солонгосоос эхлээд дэлхий дахинаа 269 сая хүн “Youtube” сайтаар үзжээ. Одоо энэ видео 2,6 сая хүмүүст таашаагдсан гэдгээрээ дэлхийн Гиннесийн рекордыг эвдээд байгаа юм.

Эрвээхий зангиа, цэнхэр костюмаар гоёсон 34 настай реппер Psy морины явдал дээр үндэслэсэн уламжлалт хөдөлгөөнөөрөө ийнхүү дэлхийн рекордыг эвдээд амжжээ. Өмнөд Солонгос болоод Америкийн нэгдсэн Улсад түүний энэхүү дууг дуурайж өөрсдийн хувилбараа гаргасан байна. Өмнө нь Psy Ellen DeGeneres –ийн talk шоунд Бритни Спирсийн хамтаар уригдан оролцохдоо энэ бүжгээ түүнд зааж өгсөн.

Ираны эрх баригчид Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ын шалгаруулалтад уран бүтээлчдээ оролцуулахгүй гэж мэдэгджээ. Соёлын сайд Мохаммад Хосейнигийн мэдэгдсэнээр, “Буруугүй мусульман” киног эсэргүүцэж байгаагаа ингэж илэрхийлж байгаа юм байна. Тэрбээр ийм шийдвэр гаргахыг мөн лалын шашинт бусад улсуудад уриалжээ. Ираны кино урлаг үүлийн 10 жилд унлтад ороод байгаа гэдэг ч энэ жил Оскарт найруулагч Асгар Фархадийн “Надер Симин хоёрын салалт” кино нэр дэвшээд байсан юм.

АНУ-ын “Billboard” сэтгүүл 21 хүртэлх насны хамгийн нөлөө бүхий оддын жагсаалтыг гаргалаа. Хорин нэгэн уранбүтээлчийн дундаас Канадын залуу дуучин Жастин Бибер жагсаалтыг тэргүүлсэн бол түүний араас Британийн “One Direction” хамтлаг, АНУ-ын дуучин Деми Ловато нар удаалжээ.