Дэлхий даяар кино сонирхогчдыг байлдан дагуулсан Харри Потер киноны од Эмма Уотсон өчигдөр Жимми Фаллоны “Late Night” шоунд оролцжээ. Уг шоуны үеэр хөтлөгч Эммагаас түүний шинэ уран бүтээл болох “The Perks of Being a Wallflower” киноных нь талаар сонирхолтой асуултуудыг тавин, кино ертөнцөд анх хөл тавьсан дурсамжийнх нь талаар мөн ярилцсан байна. Түүний тоглосон Харри Потер кино Эммад ихээхэн алдар хүнд, амжилтыг авчирсан бөгөөд тэр өөрийн тоглосон бүх уран бүтээлдээ хайртай байдаг хэмээн шоуны үеэр ярьжээ. Түүнчлэн Эмма уг шоуны тайзан дээр хөтлөгч Жимигийн хамтаар бүжиглэсэн үзэгчдийг их л хөгжөөсөн аж. Тэд уянгалаг жааз хөгжмийн аянд ийнхүү бүжиглэсэн нь олны анхаарлыг хамгийн ихээр татсан байна. Тэрбээр шоунд хүрэлцэн ирэхдээ цэцэгсийн мэт тод өнгөтэй богинохон даашинз, улаан туфлээр гангарчээ.
Ангилал: Нийгэм
Дуунд дуртай дуучин монгол түмнийхээ зүрх сэтгэлийг олон сайхан дуунуудаараа хөглөж яваа дуучин Алтангэрэлийн Хосбаярын анхны бие даасан’’Гүйгүүл морин’’ тоглолт Монгол Бөхийн Өргөөнд 2010 оны 09 сарын 27-нд 19:00 цагаас ганцхан удаа болох гэж байна.
Энэхүү тоглолтод урилгаар МУГЖ А.Дашпэлжээ, СТА Д.Хишигбаяр Р. Дэлгэрмаа А.Мөнхбат, дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа, Б. Одончимэг, Ч. Алтантүлхүүр нар оролцоно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Shine studio ажиллаж байгаа юм. Дуучин Хосбаярын анхны бие даасан тоглолтын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9699-3399, 9808-3399, 8866-3399, 9604-3399, 11456879 холбогдон 1905 билетийг үнэгүй хүргэнэ.
Эрчүүдийн зарим сэтгүүл оддын нүцгэлсэн зургийг нийтлэхийн тулд хэдэн мянган ам.доллар төлөхөд бэлэн байдаг ч зарим одод улаан хивсний ёслолын үеэр хөхөө гаргасан даашинз өмсөхөөс огт татгалздаггүй юм.
Сэтгүүлчдийн болон зурагчдын анхаарлыг татахын тулд зөвхөн гоё ганган даашинз биш биеийнхээ гоо сайхныг гайхуулах нь оддын шоу бизнесийн нэг байж болох талтай. Дизайнеруудын зарим үнэтэй даашинзны ачаар папараццичид хүссэн зургаа авахад хүндрэлгүй болсон гэнэ.
Дуучин Леди Гага удаан хүлээлгэсэн “Fame” хэмээх үнэртэй усныхаа нээлтийг өнөөдөр Нью-Йоркийн “Гуггенхайм” музейд хийлээ. Үргэлж гэнэтийн бэлэг баридаг Гага энэ удаа цэцгэн хээтэй нөмрөгөөр нүүр, биеэ тэр чигт нь халхалсан байсан ба “Alejandro” дууны клипийг нь хийсэн найруулагч Стивен Клайн түүнд явахад нь тусалсан юм.
Өнгөрсөн сард Америкийн “Parade” сэтгүүл “Yahoo” сайтын харьяа алдартнуудын талаарх хов живийг мэдээлдэг “omg” сайттай хамтран олны дунд санал асуулга явуулж, 2012 оны эхний улирлын олныг цочролд оруулсан дуулиант үйл явдлуудыг тодруулсан байна.
Энэхүү санал асуулгыг санал асуулгад оролцогчдын 50 хувийн саналаар алдарт дуучин Уитни Хьюстоны таалал төгссөн тухай дуулиан тэргүүлжээ.
Харри фоттер киноны хөөрхөн охины дүрээр пэлхий даяар алдаршсан жүжигчин Эмма Ватсон өнгөрөгч мягмар гарагийн үдэш Холливудад киноны нээлтийн арга хэмжээн дээр зочилжээ. Тэрбээр цагаан шаргал даашинз өмсөн улаан хивсэн дээгүүр алхах үед хөхний толгой нь гарсан байжээ. Гэсэн ч тэр тоохгүйгээр даашинзны энгэрээ янзлалгүй тэр чигт нь алхсаар байсан аж. Харин ч эсрэгээрээ хэдэн арван зурагчдын өмнө хошуугаа цорвойлгон зогсч зургаа даруулжээ. Тэрбээр сүүлийн үед шинэхэн киноны дүр дээр ажиллаад завгүй байгаа юм. Хэдийгээр нэг хэсэг бор дарсанд орж үдэшлэг хэсч Линдсей Лоханы араас орлоо хэмээн яригдаж байсан ч уран бүтээлийн ажлаа хэзээ ч цалгардуулдаггүй аж. Жүжигчин бүсгүй хэдхэн сарын өмнө хар тамхи хэрэглэн, бүлэглэн хулгай хийдэг өсвөр насны охины дүрийг бүтээхээр шинэ киноны уран бүтээл дээр ажиллаж байв.
Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Нандин эрдэнэ” тоглолт 2012 оны 09 сарын 21-ний баасан гаригт УБ Паласын их танхимд болно. Үе үеийнхний нандин дурсамжийг хөглөсөн олон сайхан хит дууны эзэн, эгэлгүй их авьяастны анхны уран бүтээлийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа хүн олон байгаа нь дамжиггүй.
АНУ-аас ирснийхээ дараа “Давтагдашгүй” тоглолтоороо ямар зиндааны хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, дуучин, продюсер гэдгээ харуулж байсан Б.Чинбат Улсын циркийн тайзнаа үзэгчидтэйгээ дахин уулзахаар зар түгээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ.
Энхүү зарлигийг дэмжин “Номын баярын өдөр”-ийг анх удаа төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран “Олуулаа уншъя“ уриан дор зохион байгуулах гэж байна. Өнөөдөр энэхүү арга хэмжээний талаар Ерөнхийлөчгийн Тамгын газар болон хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ӨМӨЗО-ны “Хятад Монголын хамтарсан үндэсний бүжгийн наадам”-ын дүн хэдхэн хормын өмнө тодорлоо. Тус тэмцээнд манай улсаас ҮДБ-ийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид өрсөлдсөн. Тэмцээнд 41 багийн 188 багийн уран бүтээлч оролцож дүнгээ гаргав. Тэмцээн эхлэх үед манай уран бүтээлчид бусад багийнхантай ойролцоо оноотой явж байсан. Гэвч ч шүүгчдийн үнэлгээ алтан медалийг манай улсын бүжиг дэглээч Ц.Мөнлгөнцэцэгийн дэглэсэн “Домог биелгээ”-нд алтан медалийг хүртээлээ. Энэхүү бүжгийн хөгжмийн зохиолыг “Харанга” хамтлагнийн дуучин, гитарчин Ц.Чулуунбат бичжээ. Харин мөнгөн медалийг “Домог биелгээ” буюу бүжигчдийн уран чадварыг харуулсан номинд хүрэл медалийг СТА Л.Оюунбатын найруулга Ц.Мөнгөнцэцэгийн дэглэлт “Сугсраан донж”, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын найруулга “Аварга зээрд” бүжгүүд ихэрлүүллээ. Дашрамд дуулгахад тус наадам нь энэхүү улсад гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсын уран бүтээлчид шиг нэг тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн удаагүй юм билээ. Иймд зохион байгуулагч орон болон оролцогчид ихэд гайхширч байсан. Иймээс элэг нэгт түмэндээ энэ сайхан мэдээг хүргэж байгаадаа таатай байна. Монгол ардын урлагийн наадам улам дэлгэрэх болтугай.
