Ангилал: Нийгэм

АНУ-ын Флорида мужийн эрдэмтэн Уильям Кеннет Стьюартад 20 жилийн ял оноолоо. Учир нь эрдэмтэн компьютер дээрээ хүүхдийн 20 мянган гаруй порно зураг хадгалж байсан нь тогтоогджээ.

Түүнд холбогдох шүүх хурал өчигдөр болж ийм шийдвэр гаргажээ. Хууль сахиулагчдын ярьснаар хүүхдийн порно кино, бичлэг, зураг АНУ-д хатуу хориотой бөгөөд эрх баригчид үүнтэй тэмцэхийн тулд интернэт орчныг “самнах” ажиллагаа явуулж байгаа аж.

Өчигдөр Хип-Хоп урсгалын шилдгүүдийг шалгаруулдаг 17 дахь удаагийн “BET Hip-Hop Awards” наадмын номинациудад нэр дэвшигчдийг зарласан байна. Энэ жил уг наадмын хүчтэй өрсөлдөгчдийн дунд 2010 оноос хойш соло цомог гаргаагүй рэппэр Kanye West багтсан бөгөөд тэрбээр шилдэг видео продюсер, найруулагч, гүйцэтгэл зэрэг номинацуудад нэр дэвшжээ. Үүнээс гадна Kanye West бусад рэппэрүүлдтэй хамтарсан дуунуудаараа энэ наадмын олон төрөлд нэр дэвшсэн байна. Харин рэппэр 2 Chainz 13 шагналд нэр дэвшиж дээд амжилт тогтоосон бол Drake 11 номинациар удаалжээ. “BET Hip-Hop Awards” наадам ирэх 29-ны өдөр Атланта хотын “Boisfeuillet Jones” төвд болох бөгөөд уг наадмыг дөрөв дэхь жилдээ инээдмийн жүжигчин Mike Epps хөтлөн явуулах гэнэ. Мөн энэ наадмын ёслолын ажиллагааны үеэр энэ сард амиа хорлон нас барсан Америкийн хөгжмийн салбарын захирал Chris Lighty-д хүндэтгэл үзүүлэх юм байна.

Дуулах дуртай, дуунд хайртай дуучин Монгол ард түмэндээ болон ахмад буурлуудынхаа баярт зориулан Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин МУГЖ Т.Баяраа ардын урлагийн гайхимшигт “Цуурай” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо энэ сарын 27-ны өдөр 00:19-н цагаас ганцхан удаа хийхээр болжээ. Тус тоглолтоор үзэгчиддээ МУГЖ Т.Баяраа ардын урлагийн гайхимшгт дуу бүжигийг дэндүү сайхнаар мэдрүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон гэнэ.

Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын туслах найруулагч П.Урнаа нар ажиллаж байгаа ажээ. Тоглолтонд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид, дуучид, бүжигчид, бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох ажээ. Түүнчлэн МУАЖ Д.Самбуу, МУГЖ Д.Даваахүү нар ая дуугаа өргөх бөгөөд үндэсний хөгжмийн “Алтан ураг”, “Хамаг монгол”, “Гэерэг” зэрэг хамтлагууд МУГЖ Т.Баяраатай хамтран тоглох гэнэ. Удирдаачаар МУСТА Д.Нямдаш, Р.Ганбат нар ажиллах гэнэ.

“Театр” хэмээх их айлын суурийг тавилцаж, дэлхий дахинаа нэрээ дуурсгасан Английн их зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн зохиол бүтээлүүдийг уншаагүй, дэлгэцнээ амилсан кинонуудыг нь шимтэн үзээгүй хүн ховор биз ээ.

“Ромео Жульета хоёр”, “Дурласан Шекспир” зэрэг “сонгодог” кинонуудаас гадна суут зохиолчийн бүтээлүүдээс сэдэвлэн бүтээсэн та бидний бараг л мэдэхгүй 10 киног дэлгэн нийтэлсэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Магад эдгээр киног үзэж амжаагүй бол үзээрэй, бас зохиолыг нь хараахан уншаагүй бол уншихыг санал болгож байна.

Холливудын жүжигчид сая сая ам.долларын ашиг олдог байсан үе өнгөрсөн хэмээн жүжигчин Брэд Питт ярьсан гэнэ.

“Кино жүжигчид нэг кинонд 10 сая ам.долларын ашиг олох хэр боломжтой вэ?” хэмээн асуусан “Beatnews”-ийн сурвалжлагч асуухад тэрбээр инээгээд “Тийм үе өнгөрсөн. Тийм өндөр тоо хэлдэг хүн одоо байхгүй болсон. Тэгээд ч кинонд тоглуулах санал урьдынх шиг олон байхаа больсон” хэмээн ярьжээ.

Холливудын жүжигчин Брэд Питт Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтад дээгүүр бичигддэг билээ. “Forbes” сэтгүүлээс сүүлд гаргасан хамгийн их орлоготой жүжигчдийн жагсаалтыг жилд 75 сая ам.долларын орлоготой жүжигчин Том Круз тэргүүлсэн юм.

ҮДБ-ийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид ӨМӨЗО-ны Ордос хотноо зохион байгуулагдаж буй “Хятад Монголын ардын урлагийн наадам”-д оролцож байгаа билээ. Тэд өнөөдөр хүннү үеэс үүсэлтэй “Домог биелгээ”-г “Харанга” хамтлагийн бүтээл “Толин хул” дууны аялгуунд бүжив. Энэхүү бүжиг нь тус бүжигчдийн хувьд эхний даваа нь болж байгаа юм. Тэд энэ бүтээлээрээ шүүгчидээс нийлбэр дүнгээр 98,97 оноо авч 41 багаас одоогийн байдлаар гуравдугаар байрт бичигдээд байна. Харин маргааш Х.Оюунбатын хөгжим “Сугсраан донж”, Мөн Л.Балхжавын хөгжим “Аварга зээрд” бүжгээр өрсөлдөнө. Энэхүү хоёр бүжгийг СУИС-ын Бүжгийн урлагийн нэгдсэн тэнхимийн багш, СТА М.Мөнгөнцэцэг дэглэжээ. Дээрх бүжигчид болон бүжиг дэглээч маань энэ оны хоёрдугаар сарын эхэнд ОХУ-д болсон Евро Азийн 55 бүжиг дэглээчдийн уралдсан ЮНЕСКО-гийн нэрэмжит олон улсын уралдаанд “Сугсраан донж”, “Домог биелгээ” бүжгээр өрсөлдөж хоёрдугаар байр эзлэн Нефертит мөнгөн цомын эзэд болсон. Мөн өнгөрсөн жил зууны манлай, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит улсын гуравдугаар уралдааны бүжиг дэглээчдийн номинацид “Домог биелгээ” бүтээлээрээ тэргүүн байр хүртэж байсан билээ.

Их Британийн сэтгүүлч, модель Пичес Гельдоф өчигдөр Лондоны гудамжаар утсаар ярьж, тэрэгтэй хүүгээ түрэн алхаж байжээ. Гэвч анхаарал болгоомжгүй залуу ээж өмнө таарсан нүхийг анзаарахгүйгээр дөрвөн сартай Астала хүүгээ унагасан байна. Хэрэв нүхний амсар тэрэгнээс том байсан тохиолдолд бяцхан хүү нүх рүү унах байсан аж.

Лондонд GQ Men Of The Year шагнал гардуулах ёслол боллоо. Жил бүр зохиогддог арга хэмжээнд Англид болон дэлхийд нэр нөлөө бүхий эрхэмүүд уригдан оролцсон. Зочдын дунд Моника Белуччи, Робби Уилльямс, Крис Хемсворт, Лана Дель Рэй нар олны анхаарлыг ихээр татаж байлаа. Мэдээж ёслолын ажиллагааны дараа afterparty болсон нь мэдээж.