Сүүлийн үед Монголд зохиогдож буй хамтлаг, дуучдын бүх том тоглолтыг On’n Off продакшны захирал С.Ононбат найруулж байгаа. Тоглолт бүрийг дахин давтагдашгүйгээр найруулдаг тул манайхан түүнийг л зорин очдог гэлцэх юм билээ.
Ангилал: Нийгэм
“Box office” өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар ашиг орлогоороо тэргүүлсэн кинонуудаа шалгаруулжээ. Английн нэрт кино найруулагч Паул Андерсоны энэ сарын 14-нд нээлтээ хийсэн “Оршин суугчид ба залхаан цээрлүүлэлт” аймшгийн кино өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар 21 сая ам.долларын ашиг орлого олсноор “Box office”-ийн шилдгээр шалгарсан байна. Харин “Walt Disney”-н “Немогийн эрэлд” хүүхэлдэйн киноны 3D хувилбар 17.5 сая ам.долларын ашиг олж, хоёрдугаарт шалгарсан бол “The Possession” 5.8 ам.доллараар нэгдүгээр байраасаа ухарч, гуравдугаарт бичигдсэн байна.
“Марвел” студи тэнгэрийн ханхүү Торын дараагийн ангийг “Тор: Харанхуй ертөнц” нэртэйгээр ирэх онд гаргахаар зарласан билээ. Тэгвэл энэ сарын 9-нд…
Рэппэр Ники Минаж болон Америкийн каунтри урсгалын дуучин Урбан Кит нар “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллахаар болжээ. Шоуны зохион байгуулагчид өнөөдөр буюу даваа гаригт Нью-Йоркт албан ёсны мэдэгдэл хийж, шүүгчдийн талаарх олон таамгийг эвдсэн байна.
ДБЭТ-ын дэргэдэх “Нюанс” хамтлагийнхан Улаан-Үд хотыг зорих нь ээ. Тэд есдүгээр сарын 23-нд тус хотод дөрөв дэх тоглолтоо хийх гэж байгаа ба энэ удаад Буриадын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын соёлын фондын урилгаар Буриадын драмын театрт зочилж байгаа юм
Хар тамхины хэрэгт холбогдож, ихэр охин төрүүлж, сургуулиа хаяж, цэргийн албыг хоёр удаа хашсан дуучин PSY-ийн тухай сонирхолтой баримтуудаас…
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Монголын үндэсний телевиз болон радиогийн даргаа томилжээ. Телевизийн захирлаар Ц.Даваадорж сонгогдсон бөгөөд өмнө нь “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин үндэсний радиогийн захирлаар Л Цэрэн-Очирыг томилжээ. Тэрээр “Ил товчоо”, “Ардчилал” зэрэг сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд өдгөө “Өнөөдрийн тойм” сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байгаа юм. Харин ММ агентлагийн захирлаар С.Батзаяаг томилоод удаагүй байгаа билээ.
“48 цаг Монгол 2012” бэсрэг кино наадмын гол үйл ажиллагаа болох 48 цагт багтаан кино хийх уралдааны нээлт есдүгээр сарын 14-ний 18.00 цагт “Жүр үр” төв дээр боллоо. Нээлтийн үеэр наадамд оролцож буй 30 багийн ахлагчид хийх киноныхоо төрөл, хэлбэрээ сугалж, кинонд ашиглах өгөгдлүүдээ авсанаар баасан гарагийн 19.00 цагаас ням гарагийн 19.00 цаг хүртэлх 48 цагт багтаан кино хийх ажилдаа орж, кино багийн кадр явж эхэллээ.
БНХАУ-ын соёлын сар манай улсад үргэлжилж байгаа билээ. Энэ хүрээнд тус улсын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотын соёлын өдрүүд өнөөдрөөс манай улсад эхлэж байна. Энэ үеэр ӨМӨЗО-ы зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнг Үндэсний уран зургийн галерейд дэлгэн үзүүлэх аж. Түүнчлэн Хөх хотын Эдийн засгийн хамтын ажиллагааны газар болон Улаанбаатар бизнес төвийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын соёлын өдрүүд Улаанбаатарт тав хоног үргэлжилнэ.
Дуучин PSY-ийн “Gangnam style” дуу нь солонгосоос халин дэлхийн олон улсад хит болоод байгаа билээ. PSY Америкийн “MTV Music Awards”-д уригдаж, дэлхийн одуудаас эхлээд түүнийг шүтэж попын гүнж Бритни Спирс хүртэл түүгээр бүжиг заалгаад авсан. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт (09.15) Америкийн NBC TV-н “Today show” шууд нэвтрүүлэгт Ази тивийн дуучдаас анхлан уригдан “Gangnam style” дуугаа дуулжээ. Түүнийг харахыг хүссэн 1000 гаруй шүтэн бишрэгчдийнхээ хамт дуулж, “БНСУ мандтугай” гэж хэлэхээ ч мартаагүй аж. Бостон хотын Беркли хөгжмийн сургуулийнхан түүгээр бахархаж байгаа аж. PSY тус сургуульд суралцаж байхдаа төгсөлгүй орхиж явжээ.
