Ангилал: Нийгэм

Дуучин Леди Гага улс даяар “Born this way”аялан тоглолтоо хийж байгаа билээ.

Аялан тоглолтын үеэр дуучнаас гарын үсэг авахаар ойртон ирсэн фенийг нь Леди Гагагийн хамгаалагч түлхэн унагааж зоджээ. Дуучны фен залуу газарт унан үлдсэн бөгөөд хөнгөн гэмтэл авсан байж болзошгүй аж. Энэ явдал Болгарын Софиа зочид буудалд болсон байна.

Холливудын алдартай студиудын нэг “Universal Studios” энэ жил 100 нас хүрч байна. Тэд энэхүү түүхэн ойдоо зориулж онцгой 25 киногоо нэгтгэн коллекц гаргажээ.

Энэхүү коллекцоо Blu-ray болон DVD хэлбэрээр гаргаж байгаа ба ирэх арваннэгдүгээр сарын 6-наас худалдаалж эхлэх юм байна.

Их Британийн нэрт дуучин, жүжигчин Робби Уильямсийн жирэмсэн эхнэр Айда Филд нөхрийнхөө нэгэн шинэ клипний зураг авалтыг сонирхохоор Лондонд иржээ. Тэрбээр Америкаас Лос-Анжелесийн нислэгээр нөхөртөө гэнэтийн бэлэг барихаар ийнхүү Лондонд ирээд байгаа аж. Өдгөө 33 настай Айда Филд Америкийн телевизийн од бөгөөд түүний эцэг нь Турк, ээж нь Америк хүн гэнэ. Энгийн хар майк, өмд өмссөн Айда Лондоны “Spitalfields Market”-д болж байгаа нөхөр Роббигийн нэгэн шинэ дууны клипний зураг авалтыг их л сонирхон харж суужээ. Эмч нар түүнд удахгүй хорвоод мэндлэх үр нь охин хүүхэд хэмээн хэлсэн гэнэ. Дэлхийн хөгжмийн ертөнц болоод кино урлагт өөрийн байр суурийг аль хэдийнэ эзэлсэн Робби эхнэр хүүхдээ “миний хайртай охид” хэмээн өхөөрддөг аж.

Холливудын нэрт жүжигчин Ума Турман өнгөрсөн сарын 15-нд амаржиж, охинтой болсон билээ. Тэрбээр өчигдөр бяцхан охинтойгоо гадуур гарч яваад адтай зурагчдын дуранд өртжээ.

Хорвоод мэндлээд сар гаруйхан болж буй бяцхан охин Ума Турман болон түүний найз залууч Арпад Буссон нарын анхны хүүхд юм. Ума экс-нөхрөөсөө Маяа, Левон гэх хоёр хүүхэдтэй билээ. Охин Маяа нь 14 настай, хүү Левон нь 10 настай аж.

Өчигдөр орой “X Factor” шоунд нэгэн гайхалтай үйл явдал болжээ. Өдгөө дөнгөж 16хан настай Элатэд Элла Эндэрсон бүсгүйг дуулж эхлэхэд шоуны үзэгчид битгий хэл шүүгчид ангайж орхижээ. Түүнийг дуулж эхлэх үед үзэгчид суудлаасаа босон хүндэтгэл үзүүлсэн байна. Шүүгч Луис Вэлш “Эдгээр үг, хоолойны өнгө бүгд миний сэтгэлийг хөдөлгөж орхилоо. Чи бол туйлын гайхалтай” гэсэн бол дуучин N-Dubz “Чи бол яалт ч үгүй од” гэжээ. Mel B хэлэхдээ “Чиний энэ дуу миний бяцхан ертөнцөд асар их ухаарлыг хайрлалаа. Би чамайг дэмжмээр байна” гэсэн байна. Мөн түүний нүүр царай болоод биеийн галбир нь дуучин Аделийг санагдуулам аж. Дуу хоолой нь ч тэр Аделиас дутахааргүй гэдгийг барууны хэвлэлүүд бичжээ. Улмаар алдарт дуучин Аделийн өрсөлдөгч 16хан настай ч ширүүхэн тулалдахад бэлэн байгааг харлаа хэмээсэн байна.

Францын кино урлагийн од Жерар Депардье Парисын төв гудамжинд нэгэн залууг нударгалсныхаа төлөө шүүхэд дуудагдах болжээ. “Тэд зөрчилдөөд эхэлсэн, тэгээд дараа нь залуу Депардьег шүүхэд өгчихсөн” гэж нэгэн эх сурвалж өгүүлсэн байна. Депардьегийн машин Парисын төв гудамжинд нэгэн машинтай бага зэрэг шүргэлцэж орхижээ. Тэгмэгц Жерар уур бухимдлаа барьж дийлэлгүй шууд нударга далайсан гэнэ.
Депардье асуудлыг эв зүйгээр бус нударгын хүчээр шийдэх дуртай, тэгээд асуудал орох нь байнга нэгэн юм байна.

Холливудын намхан нуруутай эмэгтэй жүжигчдын тоонд багтах Эва Лонгориа шинэ киноныхоо зураг авалтыг дуусгачихаад өчигдөр гудамжаар явж байхдаа хэвлэлийнхний хараанд өртжээ.
157 см өндөр жүжигчин бүсгүй нэлээд өндөр өсгийтэй гутал өмссөн байв. Хэвлэлүүдэд бичсэнээр 18 см өндөр энэхүү гутал бяцхан Эваг ёстой л тэнгэрт хөөргөчихсөн байна. Тэрбээр байнга шахуу өндөр өсгийт өмсдөг ч ийм өндөртэй нь тун ховор юм.

“Цасан гоо ба анчин” кинонд тоглосон жүжигчин Кристиан Стюарт дараагийн цувралд нь тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Татгалзсан учир нь алдарт жүжигчин эмэгтэй тус киноны ерөнхий найруулагч Руберт Сандерстай янаг амрагийн холбоотой гэх мэдээлэл цацагдсанаас үүдэлтэй хэмээн тайлбарласан байна. Энэ дуулиан Кристиан Стюартыг найз залуу Роберт Паттенсоноос салгахад хүргээд байгаа юм.

Америкийн алдартай реалити шоуны од Ким Кардашьян Playboy сэтгүүлийн 2007 оны нэгэн дугаарт зургаа тавих гэж байсан нууцаа өөрийн Twitter-ээр зарлажээ. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Twitter-ээр шүтэн бишрэгчидтэйгээ уулзах үеэрээ ийнхүү мэдээлсэн гэнэ. Өдгөө 31 настай үзэсгэлэнт бүсгүй уг сэтгүүлд зургаа тавихаар шийдэн, шалгаруулалтанд оролцох гэж байсан зургаа Twitter-тээ тавьсан аж. Тэрбээр энэхүү зурган дээрээ биеийхээ хэлбэрийг ил гаргасан улаан өнгийн дур булаам өмсгөл өмсөж, нүүр будалт хийлгэж байгаа нь энэ аж.

12 жилийн өмнө Брэд Питтэй гэрлэхдээ жүжигчин бүсгүй Лоуренс Стилийн даруухан хэрнээ загварлаг хуримын даашинз өмсөж байжээ.

Тэр цагаас хойш “Марли бид хоёр”, “Найзууд” зэрэг кинонд тоглохдоо өмсснийг эс тооцвол Женнифер амьдралдаа ахин хуримын даашинз өмссөнгүй.

Харин одоо 43 настай Женнифер Энистон 41 настай Жастин Терутай гэрлэхээр болж хуримын даашинзны асуудал хурцаар тавигдаж эхэлсэн байна.