Холливудын нэрт жүжигчин Силвестер Сталлонегийн найруулсан “Expendables” кино дэлхий нийтийг догдлуулсан билээ. Тэгвэл уг бүтээлийн хоёрдугаар анги маргааш буюу 17-ний өдөр дэлхий даяар гарах ажээ. Олон супер одыг нэг дор цуглуулж чадсан уг кино багагүй саад бэрхшээлтэй тулгарсан ч товлогдсон өдрөө дэлгэцэнд гарахаар болжээ. Кинонд тоглож буй оддын нас нэлээд дээр гарсан байдал нь зураг авалтад нөлөөлөхөөс гадна бэлтгэл сургуулилт, бэртэл гэмтэл гээд олон тотгортой учирсан.
Ангилал: Нийгэм
Мадагасгар хүүхэлдэйн кинон дээр “Зоо паркын амьд хэлэлцэж байгаад оргодог” шиг яг тийм явдэал Германы нэгэн амьтны хүрээлэнд болжээ.
Германы Франкфурт хотын амьтны хүрээлэнгээс гурван имж оргосон нь амьтад хоорондоо урьдаас хэлэлцэж байж болсон, нарийн зохион байгуулалттай хэрэг хэмээн тус паркын орлогч захирал Мишель Хоффманн ярьжээ.
Хүүхэд бүрийн үзэх дуртай хөгжилтэй 3D хүүхэлдэйн киноны дараагын шинэ анги нь тун удахгүй гарахаар болжээ. Тус хүүхэлдэйн киног “Pixar” кино компани бүтээсэн бөгөөд хэдийнээ дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Уг кино ирэх сарын 14-нд нээлтээ хийх юм байна.
Өмнөх 2D кино нь гарсан цагаасаа хойш нийт 860 гаруй сая ам.долларын ашиг олж байсан юм. Мөн кино наадмуудад нэр дэвшиж олон шагнал хүртсэн билээ. Шинэ анги нь мөн өмнөх амжилтаа бататган давуулах ашиг олох зорилтыг тавиад байгаа аж.
Хятадын тэрслүү үзэлтэн, зураач Ай Вэйвэйгийн нэрийг сонсоогүй хүн соёлт ертөнцөд ховор. Хятадын Засгийн газрын эсрэг ярилцлага өгөх, нүцгэн зураг авахуулах тэргүүтэй эсэргүү үйлдлийг нь хүмүүс анддаггүй ч Ай Вэйвэй чухам хэн болох тухай, амьдрал, уран бүтээлийн нь тухай тэр бүр мэдэхгүй. Тэгвэл тэрслүү зураачийн тухай баримтаас та бүхэнд сонирхуулъя.
Робби Уильямс “Twitter”-тээ “Би шинэ хүнээ угтаж авахдаа бэлтгэж байгаа. Би түүнийг хүлээж тэсэхгүй нь” гэжээ. Түүний анхны хүүхэд нь охин юм байна.
Дуучин залуу эрч хүчтэй, залуу харагдахын тулд сүүлийн үед бодибилдингээр хичээллэх болжээ. Учир нь алдартнууд эцэг эх болсныхоо дараа өөрийгөө гаргуунд нь хаях тохиолдол элбэг байдаг хэмээн британи эр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Лондоны олимпийн хаалтын ёслолд “Take That” хамтлагийнхан дуулсан. Гэвч Робби Уильямс оролцоогүй бөгөөд тэрбээр удахгүй нярайлах эхнэрээ халамжилж байгаа гэдэг шалтгаанаар оролцохоос татгалзсан байна.
“The Lemons” хамтлагийн залуус анх удаа 40 хүнд зориулсан VIP тоглолт хийхээр болжээ. “WA Studio Sessions” нэртэй уг тоглолт наймдугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд зохион байгуулагчаар “White Arch Studio” ажиллаж байгаа гэнэ. VIP 40 үзэгч тус студид тухлан “The Lemons” хамтлагийнхантай цуг сууж, маш өндөр төвшний чихэвч ашиглан дуунуудыг нь сонсох юм байна. Үзэгчид маш цэвэр дуугаралтыг, шүтдэг хамтлагийн дуунуудаа яг дэргэдээс нь сонсч, дагаж дуулах боломжтой болж байгаагаараа өвөрмөц тоглолт болох нь ээ.
Өдгөө Америкийн хип хопын ертөнцийн дагина хэмээн өргөмжлөгдөөд байгаа рэппэр Азилия Бэнкс өөрийн тоглосон “Dazed & Confused” нэртэй инээдмийн кинонд зориулж өвдгөө шүргэсэн урт үсээ цэнхэр өнгөөр будсан гэнэ.
Тэрбээр үснийхээ өнгийг ийнхүү өөрчилсөндөө баяртай байгаа бөгөөд фенүүддээ хурдхан харуулахыг хүсч өөрийн Twitter хуудсанд содон өнгөтэй үснийхээ зургуудыг тавьжээ.
Түүнчлэн Азилиягийн сонин содон өнгийн үстэй өнгө төрх тус киноны сурталчилгааны нүүр царрай болох гэнэ.
Дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татаж онлайнаар багагүй шуугиан тарьсан төрөлхийн гаргүй “гитарчин” залуугийн тухай мэдээллийг онцлон хүргэж байна.
Шулуун шударга зантай, сэргэлэн цовоо бүсгүй Манжийн эзэнт гүрний эрхэмсэг гүнжээр санаандгүй сонгогдсон түүхийг өгүүлэх телевизийн олон ангит “Хуан Жу Гэг” буюу “Сувд гүнж” олон ангит кино 1990-ээд оны сүүлчээр Азийн орнуудыг байлдан дагуулж байсан. Тэгвэл энэхүү киноны гол дүрийг бүтээсэн Хятадын алдарт жүжигчин Жао Вей тун удахгүй Монголд ирэх нь ээ. Тэрбээр Улаанбаатар хотноо наймдугаар сарын 28-нд эхлэх “Хятадын соёлын сар” арга хэмжээний хүрээнд ийнхүү манай улсад хөл тавих болсон байна. Жүжигчин бүсгүй Хятадын кино долоо хоногийн нээлтэд оролцох юм. Чухам хэдний өдөр Улаанбаатарт ирэх нь одоогоор тодорхойгүй байна.
Өдгөө Роберт Паттинсонтой хайр сэтгэлийн холбоотой байсан Кристений нэр хүнд унах аюулд ороод байна. “Цасан гуа анчин хоёр” киноны зураг авалтын үеэр найруулагч Руберт Сандерстай жиг ургуулсан юм.
Холливудын Юниверсаль кино компани хар үстэй эмэгтэйг дараагийн ангид тоглуулахгүй гэжээ. Гэр бүлтэй хижээл эртэй холбогдож шуугиан тарьснаараа тэрээр уг цувралаас хасагдах болов. Харин түүнд туслах дүр оногдож магадгүй гэнэ. “Цасан гуа”-гийн дараагийн ангийн гол дүрд хэн тоглох нь одоогоор тодорхойгүй байна.
