Ангилал: Нийгэм

Америкийн нэртэй кантри дуучин Жессика Симпсон хувийн амьдралынхаа бүтэлгүйтлийн бурууг том хөхөндөө тохжээ.
“Үнэндээ том хөхтэй байлаа гээд би жаргалтай болсонгүй. Харин ч бүр төвөг удсан. Зарим эмэгтэйчүүд хөхөө томруулаад, азтай гэрлэж, амжилт олсон нь бий. Харин би хувьдаа олны анхаарлыг татахааргүй төрсөн бол илүү амжилттай явах байсан болов уу гэж боддог юм.

300 сая төгрөгийн шагналын сантай, орон нутгийн театр, чуулгын дунд зарласан сонгодог урлагийн бүтээлийн уралдаан ирэх аравдугаар сард болно. Тус уралдаанд Төв аймгийн Монгол туургатан театрын ерөнхий найруулагч Ч.Ганхуяг алдарт Уилльям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр оролцох гэнэ.

Вьеатнам улсын Хо Ши Мин хотод болсон Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид амжилттай оролцоод иржээ. Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулж, туршлага солилцох нөхцөлөөр хангадаг тус үзэсгэлэнд энэ жил 23 орны 213 уран бүтээлч оролцсон байна.

Монголын залуу зураач Б.Отгонтүвдэн ОХУ-ын Санкт-Петербург хот дахь И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид багшлахаар болжээ. Тэрбээр тус академийг өнгөрсөн хавар төгссөн бөгөөд дипломын ажил нь шилдгийн шилдгээр шалгарсан гэнэ. Тиймээс 250 гаруй жилийн түүхтэй, дэлхийн нэр хүндтэй И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид багшлах урилга хүлээн авчээ.

Дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж шуугиан тариад байгаа дуучин бүсгүйгээс оросын ард түмэн Путинд нөлөөлөхийг хүсчээ. Учир нь Pussy Roit гэх охидын панк хамтлаг Гэгээн Мариягийн сүмд Оросын ерөнхийлөгч Валадимер Путинийг эсэргүүцсэн утгатай дуу дуулсан хэргээр шоронд хоригдоод байгаа юм. Иймд Оросын ард түмэн дуучин Моданнаг Путинд нөлөөлж чадна гэж итгэж байгаагаа илэрхийлээд Москва хотод ирж тоглолтоо хийхийг хүссэн байна.

Колонел Роб Киблер гэгч нэгэн залуу Афганистанд 14 сарын турш олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоод гэртээ ирэхдээ хүүдээ гэнэтийн бэлэг барьжээ. Аавыгаа дэндүү их санасан Дэнни хүү “Оддын дайн” киноны үнэнч фен нь гэнэ. Тиймээс аав нь хүүгийнхээ таван насны төрсөн өдрөө жидаи баатрын хувцастай, мөн “Оддын дайн”-ы баатруудын хамт гэртээ иржээ.

Дэлхийн хэмжээний залуу од Лэди Гага твиттерээр шинэ цомгийнхоо нэрийг зарлажээ. Тэрбээр твиттерт 27.8 сая дагагчтай юм. Хайртай дуучныхаа талаарх шинэ соргог мэдээллийг твиттерээр нь дамжуулж хүлээн авдаг фенүүддээ зориулж Лэди Гага ч чухал мэдээллээ нэн түрүүнд твиттертээ бичдэг болсон билээ. Тэгвэл дуучин бүсгүй саяхан “Шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа, харин цомгийн нэр нь ARTPOP байх болно” хэмээн твиттертээ зарлажээ.

Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа явагддаг музейн сан хөмрөгийн тооллого энэ сарын 15-аас эхлэн бүтэн жилийн турш үргэлжлэх юм. Тус тооллогод Үндэсний номын сан, сүм хийд нийлсэн нийт 42 байгууллагын 92 хүн оролцохоор сургалтанд хамрагдахаар болжээ.

Энэ жил улсын хэмжээнд 1,2 сая тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Хадлангийн ажил энэ сарын 10-наас төвийн бүсэд, хангайн бүсэд 15-наас эхлэхээр болжээ. Харин бороо энэ янзаараа үргэлжлэх юм бол хадлангийн ажилд саад учрах юм. Хадлангийн ажилтай анхаарал хандуулж БНХАУ-аас хөнгөлттэй зээлээр 3000 жижиг оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт авчирсан байна. Үүнээс 30 гаруй хувийг нь малчдад өгөх аж.

Хамтдаа амьдарч эхлээд удаагүй байгаа залуу хос Холливуудын жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар романтик аялалд гарчээ. Лос-Анжелосын нисэх буудалд онгоцонд суух гэж байсан тэд папарацын дуранд өртжээ. Хосууд Балид амрахаар ниссэн бөгөөд таван одтой зочид буудалд өрөө захиалсан аж. Тэд хамтдаа маш дотно байсан нь “Далаад оны шоу” кинонд тоглож байсан үеийг нь санагдуулахаар байсан юм.