Ангилал: Нийгэм

Алдарт жүжигчин Натали Портман хүүгийнхээ эцэг Бенжамин Миллипидтэй албан ёсоор гэрлэжээ.

Хосууд хуримаа Калифорниа дахь “Биг Сур”-т хийсэн бөгөөд тэд хуримаа гэр бүлийнхэн болон ойр дотныхныгоо хамт даруухан тэмдэглэсэн байна.

Натали Портман болон Бенжамин Миллипид нар анх 2009 онд “Хар хун” киноны үеэр танилцаж байжээ.
Өдгөө 31 настай Натали болон 35 настай Бенжамин нар нь жилийн өмнө Алеф хэмээх анхныхаа хүүг өлгийдөн авсан юм.

Английн алдарт хөгжимчин Питер Андре хайр дурлалын шинэ эзэндээ гэрлэх санал тавьжээ. Саяхнаас Эмили Макдона гэх бүсгүйтэй болзох болсон тэрбээр сүүлийн үед үргэлж л найз бүсгүйдээ хамт зугаацаж яваад папараццийн дуранд өртөх болсон билээ. Энэ удаад ч тэд амралтынхаа өдрийг хамт өнгөрүүлжээ.

Хэсэг хугацаанд эрч хүчтэй явсан тус хамтлагийнхан сүүлийн үед нам гүмхэн байгаа нь нууц биш. Оно нь Японд сурахаар одсон тул уран бүтээлийнхээ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, продюссер Б.Чулуунбат охидоо илүү хатуу гараар “зангидах” болжээ. “Making the band-I” шоунаас төрсөн энэхүү хамтлагийн хэд хэдэн дуу хит болсон ч тоймтой уран бүтээл гэхээр зүйл байдаггүй.

“Соёны нурууны дуу хөгжим-2012” олон улсын эстрадын дууны тэмцээн энэ сарын 10-12 өдрүүдэд Тувад болно. Энэхүү уралдаанд оросын 13 бүс нутаг болон ТУХН-ийн гишүүн ба бусад гадаад улсын бүтээлч залуучууд хуран чуулах ажээ.

Мөн Хятад, Түрк, Украйн, Казахстан, Монгол, Халимаг, Башкортостан, Саха-Якут, Уулын Шори зэрэг газрын дуучид ая дуугаа өргөнө гэж эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн, тэмцээний оролцогчид орчин цагийн эстрадын дууг угсаатны өнгө аястай хослуулан дуулах бөгөөд тэмцээний ялагч Гран-при цом, гурван мянган доллар дагалдах гэнэ.

Залуу дуучин Рианна болон Америкийн нэрт телевизийн хөтлөгч, жүжигчин Опра нар амжилтын оргилд хүрч алдар, нэрээ цуурайтуулсан хүчирхэг эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор орох бүсгүйчүүд. Одоогоор 24 настай залуу дуучин Рианна 58 настай Опрагийн хамтаар өчигдөр төрөлх нутаг болох Барбодостоо зочилжээ.

Ники Минаж хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Оника Таня Мараж өнгөрсөн баасан гаригт Лас Вегаст болсон “The Sin City” шоунд оролцохдоо сонин содон стилээрээ онцгойрчээ. 29 настай дуучин бүсгүй Лас-Вегасийн шоунд өөрийн дуртай ягаан өнгөөр дагнажээ. Ники Минаж Лас-Вегаст тоглолтод оролцсон талаараа өөрийн Twitter хуудсандаа “Халуун дотноор угтан авсан фэнүүддээ үнэхээр их баярлалаа. Та нартаа хайртай шүү” хэмээн бичжээ.

Монголын хамгийн том амьд хөгжмийн “Play time” өнгөрсөн амралтын хоёр өдөр болж өнгөрлөө. Жил ирэх бүр үзэгч болон хамтлаг нь улам бүр нэмэгдсээр байгаа тус наадамд энэ удаа 13 шинэ залуу уран бүтээлчид, өмнө оролцож байсан 37 хамтлаг оролцсон юм.

Этгээд сонин дүр төрх бүрдүүлдгээрээ алдартай дуучин Лэди Гага Twitter хуудсандаа хачирхалтай хоёр зураг тавьжээ. Хачирхалтай гэхийн учир нь тэрбээр үлгэр, домогт гардаг ганц эвэртийг санагдуулам дүрд хувирчээ.

Эхний зурагт дуучин бүсгүй амьтны араншинг илэрхийлэх хурц, тод нүүр будалт хийлгэж, ногоон өнгийн дөрвөн хөлтэй, ягаан цагаан хосолсон өмсгөл өмссөн байсан бөгөөд дээгүүрээ цэнхэр өнгийн урт цув өмссөн байна. Харин тэрбээр цувныхаа дотуур юу ч өмсөөгүй байсан бөгөөд гараараа хөхөө далдалсан байжээ. Мөн тэрбээр толгой дээрээ ганц эвэртийг дүрсэлж, хар өнгийн урт эвэртэй даруулга зүүсэн байна.

Улаанбаатар хотын орчимд элс, хайрганы чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан 50 гаруй аж ахуйн нэгж байдаг аж.

Тэдгээрээс нь байнгын ажиллагаатай байгаа боловч шаардлага хангасан хэмжээнд олборлолт явуулж чаддаггүй юм байна. Түүнээс болж байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулах, иргэдийн тав тухыг алдагдуулах, авто зам эвдэх зэрэг сөрөг үр дагавар дагуулсаар иржээ.

“Дэлхийн мисс 2012” наадамд Монголыг төлөөлөн оролцож байгаа Хүсэлбаатарын Баярмаа авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн тоонд оржээ. Шилдэг 15-д Монгол, Панам, Ямайк, Норвеги, Макао, Хятад, Парагвай, Сирра Лионе, Филиппин, Куракао, Казахстан, Бразил, Сант Киттс болон Нэтис, Латви, Данийн бүсгүйчүүд багтжээ. Х.Баярмаа “Дэлхийн мисс 2012” тэмцээний эцсийн шалгаруулалтын өдөр Монголын нэрийг гарган өөрийн авъяасаа тайзан дээр үзүүлэх юм.