Ангилал: Нийгэм

21-р зуунд анх удаа араг түшиж, гэрийнхээ хатавчинд амаржсан МУГЖ С.Жавхлангийн эхнэр, уртын дууч Г.Эрдэнэчимэгийг мэдэхгүй хүн цөөн. Зохиолын дууны ханхүүтэй тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбох болсноосоо хойш “Оготны нүхэн дэх сувд” мэт амьдрах болсон тэрбээр цагтаа миссийн титэм тэргүүндээ залж явсан хувьтай нэгэн.

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан рок, попын алдарт дуучидтай хамтран нэгэн сонирхолтой, нэртэй өвөрмөц тоглолт хийхээр болжээ.

Монголын хошин урлагийн нэгэн өнгө нь “Маск” продакшн яахын аргагүй мөн. Тэд одоогоос зургаан жилийн тэртээ “Өнгөт инээд” хамтлагаас өрх тусгаарлан, энэ өдөр “Маск” хэмээх цоо шинэ хошин урлагийн хамтлагийг байгуулж байжээ. Тус хамтлагийн гишүүд өчигдөр ямар нэгэн тоглолт, баярын арга хэмжээнд оролцолгүй хамт олноороо салхинд гарч амарсан гэнэ.

Монголын хошин урлагийг нэгэн өнгө нь “Маск” продакшний яахын аргагүй мөн. Тэд одоогоос зургаан жилийн тэртээ “Өнгөт инээд” хамтлагаас өрх тусгаарлан, энэ өдөр “Макс” хэмээх цоо шинэ хошин урлагын хамтлагыг байгуулж байжээ. Тус хамтлагийн гишүүд өнөөдөр ямар нэгэн тоглолт, баярын арга хэмжээнд оролцохгүй. Харин хамт олноороо салхинд гарч амрахаар төлөвлөсөн тухай эх сурвалж мэдээллээ.

“Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид энэ энэ сарын 20-нд “Дурлалын сүм” хэмээх шинэ киноны нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэхүү кинонд хайр дурлалын түүхээр өрнөх сонирхолтой, адал явдал бүхий үйл явдал гарах аж. Кинонд продакшны жүжигчдээс гадна СУИС-ийг дөнгөж төгссөн залуу жүжигчид тоглосон гэнэ.

Рок попын ертөнцөд этгээд хувцас, тод будалт, содон өнгийн үсээрээ ялгаран гарч ирсэн “Visual moon” хамтлагийнхан олны анхаарлыг татаж эхлээд буй. Японы Вижуал Кэе урсгалын төлөөлөл хэмээн өөрсдийгөө нэрлэсэн тэдний хүсэл мөрөөдөл, уран бүтээлийг дэмждэг хүмүүс олон байхад бас элдэв янзаар харааж зүхдэг нь ч цөөнгүй таардаг аж

Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта, мөн тус улсын Зүүн Ява мужийн нийслэл Сурабая хотод Монголын ардын урлагийн тоглолт энэ сарын 3-4-ний өдрүүдэд болжээ. Уг арга хэмжээг Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэсэн байна.

Урлагийн тоглолтыг Индонезийн Гадаад хэргийн яамны албаны хүмүүс, Жакарта дахь гадаад орнуудын ДТГ-ын төлөөлөгчид, Индонезийн бизнесийн хүрээнийхэн зэрэг нийт 300 орчим хүн үзэж сонирхжээ.

Өнгөрсөн онд нээлтээ хийсэн даруйдаа үзэчдийг шуугиулж, ашиг орлогоороо дээгүүрт бичигдсэн “Өлсгөлөн тоглоом” кино дахин дэлгэцнээ мэндлэх гэнэ. Өөрөөр хэлбэл тус киноны найруулагч Гарри Рос хоёрдугаар ангийг бүтээхээр болсон байна.

Зэс монголчуудын амьдрал ахуйд голлох нөлөө үзүүлсээр ирсэн. Он гарсаар эрдэс баялгийн түүхий эд дэлхийн зах зээл дээр савалгаатай байгаа. Үүнд манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон зэс болон нүүрсний ханш унаж буй нь түгшүүртэй хэрэг болоод байна. Хятад улс зэсийн хамгийн том хэрэглэгч. Дараа нь Америк ордог. Тэгэхээр Хятадын эдийн засаг суларч, Америк араас нь дагавал зэсийн ханш 4-5 мянган ам.доллар хүртэл маш хурдан буух эрсдэлтэй. Энэ тохиолдолд манай улсын эдийн засагт ордог 800 орчим сая ам.долларын орлого буурна гэсэн үг.

Энэ сарын 25-нд АНУ-ын Бостоны консерваторид сурдаг хоёр оюутан, мөн тус улсад мэргэжил дээшлүүлж байгаа монгол оюутан хамтран тоглолт хийхээр болжээ. “Сонгодог хөгжмийн үдэш” нэртэй тоглолтод И.Штраус, А.Пиазолла нарын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс дээжлэх юм. Төгөлдөр хуурч С.Номин, хийлч Т.Гэрэлтуяа, Э.Батмягмар нарын эл тоглолт Хөгжим бүжгийн коллежийн концертийн танхимд болно.