Топ модель Э.Одгэрэл эрх чөлөөг эрхэмлэдэг нэгэн.
Тэр дундаа гэр орноо өвөрмөц өнгө дизайнаар тохижуулж, “бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэдгээ баталдаг гэлтэй.
“Мөнхийн залуу хатагтай” саяхан цоо шинэ байрандаа нүүж оржээ. “Blue sky tower”-т байрлах энэхүү өргөөг Э.Одгэрэлийн таалалд нийцүүлэн тохижуулжээ. Топ модель зочдын өрөөгөө хаалгагүй, гал тогооны өрөөгөө плиткагүй байлгахыг хүссэн байна. Түүнчлэн бүх өрөөгөө цагаан өнгийн обой, тавилгаар чимэглэжээ.
