Ангилал: Нийгэм

Өнгөрсөн жилүүдэд УДЭТ-ын гаднах талбай дээрээс Монгол шилтгээн рүү автобус явдаг байсан бол энэ жилээс Хүүхдийн ордны гаднах талбайгаас үнэ төлбөргүй автобус цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болжээ.

Реппер Цэцээ АНУ-аас эх орондоо эргэн иржээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд АНУ-д сурж, амьдрахын зэрэгцээ уран бүтээлээ туурвин, аялан тоглолтоо хүртэл хийгээд амжсан билээ. Тэгвэл эх орондоо ирсэн даруйдаа дараагийн шинэ цомгийн ажилдаа шуурхайлан орсон байна. Тэрбээр “Бороонд норсон дусал” нэртэй шинэ цомгийн ажлаа “TJ” энтертайнменттэй хамтран хийж байгаа аж

Жонни Депп 1983 онд 20 настай байхдаа өөрөөсөө 5 насаар эгч нүүр будагч Лори Энни Аллисонтой гэрлэсэн бөгөөд 1985 онд Private Resort хэмээх өсвөр наснынхны тухай эротик кинонд тоглож байхдаа Аллисоноос салсан байна.
Харин дараа нь 1986-1988 он хүртэл Шерилин Фенн- тэй дотно харилцаатай байж байгаад салсныхаа дараа 1989 онд “Бохир бүжиг” киноны од Женнифер Грэйтэй хэсэг хугацаанд болзож байгаад 1990 оны эхээр жүжигчин Вайнона Райдэртай үерхэж эхэлсэн бөгөөд тэд анх Райдэрын тоглосон Great Balls киноны хэвлэлийн хурал дээр харц тулгараад өнгөрсөн ч сүүлд нь Chateau Marmont зочид буудалд болсон нэгэн арга хэмжээний үеэр албан ёсоор танилцжээ.

Дуучин Селена Гомес саяхан “Teen Vogue” сэтгүүлд зургаа авахуулан, ярилцлага өгсөн байна. Өсвөр насандаа нэрд гарч, 20 хүрээгүй байхдаа саяын хөрөнгөтэй болсон дуучин бүсгүй өөрийгөө азтайд тооцдог гэнэ.
Шүтэн бишрэгчид нь Жастин Бибер, Селена Гомес нарын үерхлийг хурим болоосой гэж хүсдэг ч Селена огт өөр зүйл ярьсан гэнэ. Жастин Бибер тэр хоёрын хайр сэтгэл тэгтлээ гүнзгийрээгүй, хамтдаа байхад хөгжилтэй байдаг гэжээ.

90-ээд оны үед өсвөр насаа үдсэн охид, бүсгүйчүүдийн “хайлж, урсч” явсан “Backstreet Boys” хамтлаг дахин тавуулаа болжээ. Английн нийслэл Лондон дахь O2 Arena-д ням гаригт хийсэн тоглолтын үеэр хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Кевин Ричардсон дахин нэгдэж буй тухай албан ёсоор зарласан байна. Түүнчлэн твиттер хуудсандаа ч энэ тухайгаа бичжээ.

МҮОНТ-ийн 45 жилийн ой энэ оны 9 сарын 27-нд тохиох гэж байгаа билээ. 45 жилийн ойн босгон дээр Монгол телевизийн төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, соёл урлагийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан олон сайхан ахмадууд, нэртэй хүмүүсийн дурсамж болсон “Эргэн дурсах он жил” ном мэндэллээ. 1967 оноос өнөөдрийг хүртэл туулж өнгөрүүлсэн уран бүтээлийн замнал цаг хугацааг арав арван жилээр багцлан дөрвөн дэвтэр болгосон.

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа гадаадад амьдарч, ажиллаж байгаа монголчуудаа дахин баярлуулахаар болжээ.Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Европын орнуудаар “Сэтгэл догдлуулсан үдэш” тоглолтоо хүргэсэн билээ. Дуучин Б.Сарантуяатай холбогдоход “Удахгүй Чикаго, Сан-Франциско, Вашингтонд тоглоно. Энэ удаагийн аялан тоглолт Гадаад дахь монголчуудын холбооноос ярьсаны дагуу болж байгаа. Би өмнө нь Европын орнуудаар “Сэтгэл догдлуулсан үдэш” тоглолтоо хийсэн.

Өнгөрсөн оны долоодугаар сард нас барсан дуучин Эми Уайнхаусын дүрийг леди Гага бүтээж магадгүй гэнэ.
Гэхдээ леди Гагад хоёр бэрхшээл тулгараад байгаа юм. Тэрбээр америк акцентгүй англиар ярих, Эми Уайнхаусын аавд 10 сая фунт стерлинг төлөх болсон аж. Учир нь охиныхоо тухай кино хийхийг Эми Уайнхаусын гэрийнхэн зөвшөөрсөн ч дүрийг леди Гагаг бүтээхийг эсэргүүцсэн юм. Хэрвээ Эми Уайнхаусын эцэг эхтэй учраа олж чадвал леди Гага хоёр дахь кинондоо дуртайяа тоглох хүсэлтэй байна.

Рэппер Питбулл сүүлийн үед хөгжмийн ертөнцөд өнгө зүс, чансаагаараа дэлхийд нэртэй үзэсгэлэнт дуучин бүсгүйчүүлтэй хамтран дуулах болжээ. Тэрбээр энэ удаа Колумбын нэрт дуучин Шакиратай хамтран “Get It Started” хэмээх шинэ уран бүтээлийнхээ клипийг гаргаад байгаа аж. Алтан шаргал даашинзтай Колумбын дуучин бүсгүйн төрх уг уран бүтээлийг яахын аргагүй чимсэн гэнэ. 31 настай дуучин Питбулл болон нэрт дуучин

“48 цаг” богино хэмжээний кино наадам Монголд гурав дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх юм. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь энэ оны “48 цаг” богино шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм.