Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооноос хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулж, хөгжүүлэх зорилгоор драм, хүүхэлдэйн жүжиг, дууны цомгийн төслийн уралдааныг зарласан билээ. Уг төслийн драмын жүжгийн төрөлд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” жүжгийн зохиол шалгарсан байна. Тус жүжгээр 13-16 насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл, хүсэл мөрөөдөл, багш сурагчдын харилцааг үзүүлэх гэнэ.
Ангилал: Нийгэм
Реппер Цэцээ АНУ-аас эх орондоо эргэн иржээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд АНУ-д сурж, амьдрахын зэрэгцээ уран бүтээлээ туурвин, аялан тоглолтоо хүртэл хийгээд амжсан билээ. Тэгвэл эх орондоо ирсэн даруйдаа дараагийн шинэ цомгийн ажилдаа шуурхайлан орсон байна. Тэрбээр “Бороонд норсон дусал” нэртэй шинэ цомгийн ажлаа “TJ” энтертайнменттэй хамтран хийж байгаа аж. Мөн тэд хамтран fm-ээр podcast хийн цацах бөгөөд уг интернет нэвтрүүлгээ “Нийслэл хүү “ хэмээн нэрлээд байгаа гэнэ. Харин түүний шинэ цомог энэ сарын сүүлээр худалдаанд гарах нь ээ.
“Ийм нэгэн дурлал-1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Худалч залуу”, “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны найруулагчаар ажиллаж, зохиолыг нь бичсэн найруулагч, жүжигчин С.Баттулга өнгөрсөн сард “Жексон амьд” адал явдалт, инээдмийн киноныхоо нээлтийг хийсэн юм. Гэхдээ тэрбээр зуны сар дуусах дөхөж байгаа гээд амралтаа авсангүй, дахин нэг шинэ киноны зураг авалтад гарахаар зэхжээ. Одоогоор кино зохиол, уран бүтээлчид нь хэдийнэ бэлэн болсон бөгөөд тун удахгүй зураг авалтын талбарыг зорих гэнэ. Түүний шинэ кино нэгэн уран бүтээлчийн тухай өгүүлэх хайр сэтгэлийн сэдэвтэй бүтээл юм байна.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Д.Долгормаа ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин болжээ. Тэрбээр саяхан болж өнгөрсөн “Алтаргана 2012” наадмын шүүгчээр найм дахь удаагаа ажилласан юм. Дорнод нутгийн уугуул түүнийг Буриад зоны урлаг, соёлын өв хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн өнгөрсөн долдугаар сарын 20-23-нд Чита мужид болсон “Алтаргана-2012” наадмын үеэр Буриад улсын Ардын жүжигчин цолоор шагнажээ. Тэрбээр 2006 онд Буриадын Гавьяат жүжигчин цол хүртсэн юм
Топ модель Э.Одгэрэл эрх чөлөөг эрхэмлэдэг нэгэн.
Тэр дундаа гэр орноо өвөрмөц өнгө дизайнаар тохижуулж, “бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэдгээ баталдаг гэлтэй.
“Мөнхийн залуу хатагтай” саяхан цоо шинэ байрандаа нүүж оржээ. “Blue sky tower”-т байрлах энэхүү өргөөг Э.Одгэрэлийн таалалд нийцүүлэн тохижуулжээ. Топ модель зочдын өрөөгөө хаалгагүй, гал тогооны өрөөгөө плиткагүй байлгахыг хүссэн байна. Түүнчлэн бүх өрөөгөө цагаан өнгийн обой, тавилгаар чимэглэжээ.
Утга зохиол хэмээх дагшин тэнгэрлэг гэр бүлтэй хувь заяагаа үүрд холбосон минь дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулантай салшгүй холбоотой. Хүмүүс бидэн амьдрал хэмээх мөнхийн галын түлээ нь болж ассаар насаа элээдэг. Гэвч галын дөл бүхэн өөр өөр өнгө аяс, утга учиртай.
Хvн бvхэн бие даасан ертєнц. Тэр тусмаа уран бvтээлч хvн чухамхvv єєрийн гэсэн бие даасан ертєнц байдаг. Зохиол бvтээл нь давтагдашгvй , бусдаас ялгарах онцлог, ур чадвартай байж, чанарын хэмжvvрт тэнцсэн бvхэн нь хvмvний хvртээл болж vнэ цэнэтэй бvтээлд тооцогддог.
Хоолойн чадал чансаагаар рок попынхон дундаа нэлээд урдуур бичигддэг чансаатай уран бүтээлчийн нэг бол “будаг нь
ханхалсан” шинэхэн гавъяат Ж.Алтанцэцэг юм. Хориод жилийн тэртээгээс уран бүтээл туурьвиж, хийсэн бүтээл бүхэн нь олны сэтгэлд нийцдэг түүнийг өнгөрсөн баяр наадмын үеэр гавъяатын тэмдэгээр энгэрээ мялаахад нь өмнөөс нь баярлах хүн олон байсан нь лавтай. Дуучин гэх нэр зүүчихээд зурагтын дэлгэцээр бараг нүцгэн шахуу бахирч байдаг заримыг бодоход түүний хувьд хийсэн бүтээснээ харин ч оройтож үнэлүүлж байгааг хэлэх хүн олон бий. Шинэхэн гавъяат маань ч өөрөө үүнтэй санал нэг байгаа аж.
Өнөөдөр 18.00 цагт “Sunrise festival-2012” фестиваль “River beach”-д болно. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү фестивалийн сүлд дуу нь “Sunrise Anthem-2012” нэртэй.
Фестивалийн үеэр найман DJ өөрсдийн “сэт”-ээр залуусыг доргиож, циркийн үзүүлбэр, галын наадам, үзэгчдийн дунд зохион байгуулах олон төрлийн тэмцээн зэрэг сонирхох зүйл олон байх гэнэ. Мөн фестивал рок попын одод, загвар өмсөгчид, жүжигчид ч хүрэлцэн ирэх юм билээ.
R&B супер од Бейонсе алдрын оргил өөд тэмүүлсэн амьдралынхаа тухай өгүүлэх баримтат кино хийхээр болжээ. Тэрбээр энэхүү баримтат кинондоо аялан тоглолт, тэр бүр олон нийтэд хүрээд байдаггүй тайзны арын амьдрал, ойр дотныхны ярилцлага гээд олон зүйлийг багтаахаар төлөвлөсөн гэнэ. Эдгээрээс гадна олны анхаарлыг хамгийн ихээр татсан нь 2011 онд реппер Jay-Z-тэй гэрлэсэн нууцлаг хурим болоод 2012 оны нэгдүгээр сард мэндэлсэн Блю Айви охины тухай байх юм. Мөн дуучин бүсгүй өөрөө киногоо найруулж, продюсерлэх ажээ.
