Монголын рок, non урлагт хүч түрэн орж ирж буй охидын хамтлаг болох -ны шинэ цомог тун удахгүй гарах гэж байна. “Up music” продакшнтай хамтран ажиллаж байгаа билээ. Тиймээс хийж байгаа уран бүтээл нь чанартай байж чаддаг хэмээн үзэгчид дүгнэдэг билээ. Тэгвэл хамтлагийн охид өөрсдийн хэвлэлийн төлөөлөгчтэй боллоо. Тэрбээр Inet.mn сайтын соёл урлагийн албаны сэтгүүлч бөгөөд UBS телевизийн хөгжмийн сувгийн хөтлөгч билээ.
Ангилал: Нийгэм
…Холливудын нэртэй эрчүүд Синди Кроуфордын хойноос үхэн хатан гүйлддэг нь үнэн. Ингээд зогсохгүй тэрээр дэлхийн олон сая хүүхнүүдийн атаархлыг төрүүлмээр амьдарч, өөрийн сайхнаа ч гайхуулсаар ирсэн. Харин одоогоос хэдэн жилийн өмнө тэрээр нэгэн сэтгүүлд насан туршийн хайраа оллоо хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр энэ хайраа 10 гаруй жил хүлээсэн гэх боловч үнэн хэрэгтээ энэ нь ердөө л хоёрхон долоо хоногт болсон явдал билээ. Түүний хоёр дахь хайрын ханхүү нь хуучны анд, томоохон рестораны эзэн, саятан Ренд Гербер байв. Синди түүнийг хэрхэн “уургалав”, эсвэл Ренд түүнийг үү …
Ах дүү Вачовскигийн нэг болох нэрт найруулагч залуу хүйсээ солиулан эмэгтэй болжээ. Өдгөө 47 настай найруулагч Ларри Вачовски нь ах Эндигийнхээ хамтаар тэрхүү блокбастер киног бүтээж байсан цаг саяхан. Харин саяхнаас тэр дахин хэвлэлийнхний анхаарлын төвд байх боллоо. 2006 онд “секс бөмбөг” гэх хочтой Карин Уинслоун \Ильза Стрикс\-ээс болж эхнэрээ хаяж Лос-Анжелесээс Сан-Францискод “зугатан” ирж шар хэвлэлийн бай болж байсан
Порно од Алекс Торрес“ Линдсэй Лохантай унтсан, тэр ч бүү хэл эцэг нь нөгөө өрөөнд дугжирч байсан” тухай нэгэн шоуны үеэр дэлгэж, үзэгчдийг алмайруулжээ. Тэрээр уран бүтээлийн нэр нь Вүүдүүгээрээ олноо танигдсаннэгэн бөгөөд Канадын нийслэл Торонто хотноо өнгөрөгч баасан гарагт “Жим Ричардсын ток шоу”-нд оролцох үедээ Лоханы талаар ийнхүү илэн далангүй яриаг өрнүүлсэн байна.
МУГЖ, поп дива Б.Сарантуяа АНУ-ын дөрвөн томоохон хотоор аялан тоглолт хийхээр зэхжээ. Уг арга хэмжээг АНУ дахь монголчуудын холбоо, Азийн монголчуудын холбоо зохион байгуулж буй аж.
Б.Сарантуяа “Дуучин чамдаа”, “Тэр намайг дурсдаг болов уу”, “Миний аз жаргалын дуу”, “Хайрын бурхан”, “Аргагүй амраг” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудаас гадна шинэхэн цомогтоо багтсан уран бүтээлүүдээсээ хүргэх гэнэ.
Сүүлийн үед Камерон Диаз болон Жессика Бил, Жастин Теймбэрлейк нар нэгэн шинэ киноны уран бүтээлд ханцуй шамлан ороод байгаа билээ. Уг кино нь сүүлийн өдрүүдэд Америкад сурталчилгааны ажил нь эхэлчихсэн “Total Recall” кино аж. Камерон Диас дээрх шинэ киноныхоо ажлаар сүүлийн үед цаг зав багатай, үргэлж хүлээн авалт, уулзалт, арга хэмжээнд уригдаж байгаа ч түүний богино өмд, энгийн цамцтай явж буй даруухан төрх нь өнөөдөр паппарацид өртжээ.
Төв аймгийн Монгол туургатан театрын ерөнхий найруулагч Ч.Ганхуяг ирэх аравдугаар сард болох орон нутгийн театр, чуулгын дунд зарласан сонгодог урлагийн бүтээлийн уралдаанд алдарт Уилльям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг сойхоор болжээ. Тус уралдаан нь 300 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд аймгийн театрууд дэлхийн болон Монголын сонгодог урлагийн томоохон дуурь, жүжгийг найруулан тавьж оролцох ёстой гэнэ. Уг уралдаанд зориулан найруулагч Ч.Ганхуяг “Ромео Жульетта”-г мюзикл хэлбэрээр тавих гэж байгаа бөгөөд Францын Авинионы наадамд эл жүжгээрээ мөн оролцох зорилготой байгаа ажээ.
“Era Models” олон улсын загварын агентлагийн захирал, Д.Эрдэнэтуяа шинэ залуу үеийнхэндээ ам сайтай. Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн, зарим таагүй асуудалд орооцолдсон охидтой ахин харилцахаас эмээдэг гэнэ.
Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр найруулж, үзэгчдэд хүргэж байсан уран бүтээлчид дахин нэгдэхээр болжээ.
Дизайнер Н.Соёлмаа үзэл бодлоо хэнээс ч эмээлгүй хэлчихдэг шударга нь дэндсэн эмэгтэй. Тиймдээ ч хөлсөө дуслуулан байж урласан загварын бүтээлийг нь хөсөр чулуудсан моделиудад алганы амт үзүүлж явсан “боевик” нөхөр гэгддэг.
