Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өнөөдөр нээлтээ хийж буй “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/ үзэсгэлэнг үзэж сонирхов.
Ангилал: Уртын дуу
Мэрилин Монрогийн 1942 онд 16 настайдаа анх нөхөрт гарч байв. Түүний нөхрийг Жим Догерти гэдэг байжээ. Энэ алхам нь түүний хувьд хүүхэд асрах газар дахин очихгүй гэсэнд байлаа. Нөгөөтээгүүр өргөж авсан гэр бүл нь өөр газар нүүх байсан тул Монрог авч явах дургүй байсантай энэ бас холбоотой. 1 жилийн дараа нөхөр Жим нь флотод алба хаахаар, харин Мэрилин Монро онгоцны үйлдвэрт ажиллахаар болжээ.
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан тоглолтынхоо товыг зарлалаа. Түүний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд ирэх арваннэгдүгээр сарын 17-нд болно. Энэ өдөр дуучны болон түүний охины төрсөн өдөр аж.
Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эрмитажийн музейн дорно дахины хэлтсийн тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Алтан орд”-ны куратор М.Г. Крамаровскийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзан, Эрмитажийн музейд хадгалагдаж буй монголын түүх, соёлын холбогдолтой өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хот, цаашлаад Зүүн Европын улс орнуудад гаргах тухай асуудлаар санал солилцлоо.
Үе үеийн залууст хэмнэлийг мэдрүүлж, цөсийг нь хөөргөдөг амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй “Аадар” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авчээ. Тэд цомгийн баяраа аравдугаар сарын 21-ний 20:00 цагт фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэ үдэш “Аадар”-ынхан “Дүрэлзэн ас”, “Хачин дурлал”, “Би чамд хайртай” зэрэг сонсогчдод хүрсэн дуунуудаасаа гадна цоо шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоороо Hard Rock Cafe-ийн жаврыг үргээх нь ээ.
“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Оскарын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор оролцох эрхтэй боллоо. Энэ талаар тус киноны уран бүтээлчид Монголын театрын музейд мэдээлэл хийсэн юм.
Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НАМРЫН ХИТ 2017 тоглолт 10-р сарын 20-нд 19:00 цагаас тоглогдоно. Тоглолтонд нийтийн дуучдын шилдэг уран бүтээлүүд эгшиглэхээс гадна Шилдгийн шилдэг уран бүтээлчийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.
Монгол телевиз дэлхийн шилдэг шоу нэвтрүүлгүүдийн нэг “The Voice”-ыг албан ёсны эрхтэйгээр эх орондоо анх удаа зохион байгуулж байна. The VOICE Of Mongolia шоуны эхний шат энэ сарын 8,10, 12,14-ний өдрүүдэд явагдаж байна. Энэ нэвтрүүлгийн шүүгчдийг зарлалаа. МУУГЗ С.Ононбат, МУГЖ Д.Отгонбаяр, Монгол Улсын төрийн соёрхолт, Д.Болд, дуучин Д.Уламбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй шүүгчид шилдэг авьяастнуудыг шалгаруулах юм байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог 3” концертоо монголынхоо ард түмэндээ толилуулах гэж байна. Тэрбээр анхны бие даасан тоглолт “Монгол сонгодог” тоглолтоо 2012 онд хийж байсан бөгөөд “Монгол сонгодог 2” тоглолтоо 2015 онд үзэгч түмэндээ өргөн барьсан билээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагийн ивээл дор Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар олон улсын IX кино наадам”-ыг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.