Мягмар гараг /2026.09.29/-т Францын Парис хотноо зохион байгуулагдсан “Saint Laurent” загварын ордны 2027 оны хавар/зуны эмэгтэйчүүдийн цуглуулгыг танилцуулах шоу боллоо.
Энтони Ваккареллогийн урласан тус коллекцын шоу Трокадеро талбайд зохион байгуулагдсан бөгөөд ард нь Эйфелийн цамхаг сүрлэгээр сүндэрлэж байв. Мөн энэ удаагийн шоу нь Энтони Ваккарелло “Saint Laurent”-ийн уран сайхны удирдагчаар ажиллаж эхэлснээс хойших 10 жилийн ойг тэмдэглэсэн онцгой үйл явдал болсон байна.


