Ангилал: Уртын дуу

Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид цоо шинэ уран бүтээлээ өнгөрсөн баасан гарагт нээлээ. Үргэлж шинийг эрэлхийлж бусдаараа ялгарч, онцгойрч чаддаг “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид цоо шинэ тэсрэлт хийсэн бүтээлээрээ үзэгч олонтойгоо уулзлаа. Тус театрын уран бүтээлийг үзэж сонирхохоор зорин ирсэн үзэгчиддээ “Мөрөөдлийн театр”-ынхан гэнэтийн бэлгээр дүүрэн “Сошиал эвлүүлэг”-үүдээ үзэгч олондоо хүргэсэн юм. Энэ удаагийн тоглолтод урилгаар дуучин А.Түмэн-Өлзий, олон нийтэд “булдруу” нэрээрээ танил болсон бяцхан хүү А.Өсөх-Ирээдүй нар оролцож, “Сошиал эвлүүлэг”-ийг яаж хийдгийг харууллаа.

АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр нэг этгээд иргэд рүү автомат буугаар гал нээсэн билээ. Энэхүү үйл явдлын улмаас 59 хүн амиа алдаж, 500 орчим хүн шархадсан байна. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг 64 настай Стефэн Крэйг Пэддок үйлдсэн болохыг нийтэд мэдэгдсэн юм. Тэгвэл Лас Вегас хотноо болсон уг үйл явдалтай холбогдуулан дуучин Мэйли Сайрус өөрийн байр сууриа хүргэсэн талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

Хямдрал нэрээр олон түмний халаасыг сэгсэрч байна. Хамгийн хэрэгтэй, сайн, сайхан зүйл тэгтлээ хямдардаггүй шүү дээ. “Номин” сүлжээ дэлгүүрийн хямдрал гэж олныг гонсойлгосон зүйл удаа дараа болоод, тэд ч ичээд, иргэд ч бухимдаaд таг болсон. Яг энэ түүхийг “Аз хур” номын дэлгүүр бараг давтчихлаа шүү дээ.

Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/153 тоот тушаалыг үндэслэн БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар “Соёл, урлагийн ажилтны өдөр-2017”-г амжилттай зохион байгууллаа. Агентлагийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/22 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж зохион байгуулах ажлын удирдамж, хөтөлбөрийг боловсруулан батлуулж соёл, урлагийн 30 гаран байгууллагад хүргэв. Зохион байгуулах үйл ажиллагааг ажлын хэсгийн гишүүдэд хариуцуулан хуваарилж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган баталгаажуулан өндөр зохион байгуулалттайгаар ажиллажээ.

Монголын хошин урлагийн шилдэг продакшны нэг болох “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолт “Social эвлүүлэг” нэртэй энтертайнмэнт шоу тоглолтоо энэ сарын 29-нд нээж үзэгч түмнээ байлдан дагуулсаар байна.

“Оюунлагууд цуглах өргөө” уриатай УДЭТ-ын хамт олон энэ улирлын тоглолтынхоо нээлтийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгээр эхлүүлэх гэж байна.

АНУ-ын “Black eyed Peas” хамтлагийн гишүүн асан дуучин Ферги шинэ цомгийнхоо сурталчилгааны ажлын хүрээнд нүцгэн зураг авхуулжээ. Өнгөрсөн сард Ферги нөхрөөсөө салах өргөдлөө өгч шуугиан тарьсан бол энэ удаад шинэ цомгийнхоо ажилд шамдан орсон байна. Шинээр гарах Double Dutchess цомогтоо зориулж хар цагаан байдлаар авахуулжээ.

Попын хаан Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд нас барахад дэлхий даяар харамсан гашуудсан. Майкл Жексон алдартай дуучин, ая зохиогч, бүжигчин байсан төдийгүй поп соёлын бурхан мэт шүтээн байсан билээ.

“Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрт “иргэн, соёлын ажилтан, уран бүтээлч үзэл бодол, арга барил, урсгал чиглэл, дэг сургуулиа чөлөөтэй сонгон хэрэглэх, соёл, урлагийн албан болон албан бус боловсролыг дэмжих”, “соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах, түгээн дэлгэрүүлэх таатай орчин нөхцөл бүрдүүлэх” дизайн, дүрслэх урлагийн салбарт бүтээл туурвих, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч залуу уран бүтээлчийг дэмжин зах зээлийг өргөтгөх олон талт арга хэмжээг эрчимжүүлэх талаар тусгасныг үндэслэл болгон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Чөлөөт орон зай” төслийг жил бүр хэрэгжүүлэхээр эхний ажлаа эхлүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу “Шилдэг бүтээлийн үзэсгэлэн”- г 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулна. Үзэсгэлэнд оролцох бүтээлийг 2017 оны 8 дугаар 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд бүртгэж авна.