Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөний бүртгэл дуусчээ
Нийгэм

Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөний бүртгэл дуусчээ

Урлаг Урлаг10/05/2018Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15131359090621282018-05-10-12-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байгааг өмнө нь мэдээлсэн билээ.

   Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа үндэсний зөвлөгөөнд, Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 малчид, уяачид оролцох тус зөвлөгөөний оролцогчдыг онлайнаар болон утас, хаягаар нээлттэй бүртгэсэн бөгөөд өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар оролцогчдын тоо бүрдэж, бүртгэлийг зогсоожээ. Ийнхүү бүртгэлд хамрагдсан оролцогчдын хувьд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, малчдын төлөөлөл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, уяачдын төлөөлөл, Монгол Улсын Тод Манлай Уяачдын төлөөлөл бүхий 10 гаруй уяачид, Монгол Улсын Манлай, Алдарт уяачдын төлөөлөл бүхий 20 орчим уяачид, залуу малчид, уяачдын төлөөлөл, мал аж ахуй, морины соёлын судлаачдын төлөөллүүд бүртгүүлжээ.

   Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газраас залуу малчдад зориулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, хууль журам, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, хөгжил, дэвшил, аж амьдралын талаар нээлттэй хэлэлцэнэ. Түүнчлэн өвөг дээдсээс уламжилж ирсэн уламжлалт хурдан морины уралдаан, уралдаанч хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр монголын залуу малчид, уяачид чуулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026

“Shortparis“ хамтлагийн дуучин Николай Комягин таалал төгсжээ

21/02/2026

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг дахин тайзнаа амилна

21/02/2026

Бүдүүн харгайт цахирын өвөлжөөний хүн чулуун хөшөө

21/02/2026

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.