Ангилал: Нийгэм

“Монголд кино урлаг байна уу” гэсэн асуултаар киноны уран бүтээлчдийн амыг тагладаг байсан цаг саяхан. Монголын кино урлаг нэгэн үе уналтад орж, мөхлийн ирмэгт хүрээд байсныг мэргэжлийнхэн ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч хэдхэн жилийн өмнөөс сэргэсэн монгол кино өдгөө олон улсын алдартай наадмуудын шилдгээр шалгарч, дэлхий даяар гайхагдаж байна.

Америкийн алдарт дуучин Питтбуллийн тоглолт энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох байсан ч хойшилж, Монгол дахь фэнүүдийнхэээ сэтгэлийг гонсойлгосон. Тэгвэл тоглолтын зар дахин товлогдож, ирэх есдүгээр сарын 8-нд тоглохоор боллоо. Тоглолтоо ийнхүү хойшлуулах болсон нь хүндэтгэх шалтгааны улмаас ийм шийдвэр гаргасан гэж зохион байгуулагч хэлжээ. Тэрбээр шинээр товлосон хугацаандаа буюу ирэх есдүгээр сард гэрээ ёсоор ирж монголчуудад тоглолтоо толилуулахаар зохион байгуулагчид мэдээлсэн байна.

Өдгөө 42 настай дуучин, жүжигчин Женифер Лопез, өөрийн бүжигчин 25 настай Каспер Смарттай гэрлэхэд бэлэн байгаа тухайгаа АВС телевизийн “Good morning America” буюу “Өглөөний мэнд Америк” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.

Эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хадгалан хамгаалах зорилгын дор олон улсын яруу найрагчид нэгдэн ирэх есдүгээр сарын 8-аас 17-ны хооронд онгон байгальд зохиох “Алтан гөрөөс” уншлага, аялал наадам зохион байгуулахаар болжээ. Тус наамдыг манай оронд зохиох бөгөөд олон улсын яруу найрагчид Дорноговь аймгийн Хамрын хийд, Эргэлийн зоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялаж, Заан-Тэрэлжид чуулах юм.

Маргааш 13:00 цагаас Багшийн хөгжлийн ордонд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн нээлтийн арга хэмжээ болно. Ингэснээр сүүлийн 20 гаруй жил тасарсан багш нарыг давтан бэлтгэх ажил дахин сэргэж, багш нар мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх бололцоо нээгдэнэ. Энэ боломж цэцэрлэг, ЕБС-ын 55000 багш нарт олдох юм.

Хэдийгээр албан ёсны мэдээллээр Антонио Бандерас болон Мелани Гриффит нарын харилцаа урьдын адил бат бэх хэвээрээ буй мэтээр мэдээлж буй ч шар хэвлэлүүдээр тэднийг хэдхэн хоногийн дараагаар сална гэж цуурч эхлээд байна. Тэднийг салгах хүн бол Энэтхэгийн Болливудын од жүжигчин бүсгүй Малика Шерават гэнэ. 35 настай энэ бүсгүй Канны кино наадамд оролцохдоо Антонио Бандерасыг сэтгэлийг татаж чаджээ.

Ардын дуугаараа олон түмэндээ танигдсан ардын дууч Д.Бурмаа нярайлаад удаагүй байгаа. Ардын дууч маань хөл хүнд үедээ “Хайрлахгүй байхын аргагүй” хэмээх 12 дуутай шинэхэн цомгоо өлгийдөж авсан билээ.

Тэрээр цомгийнхоо “Хайрлахгүй байхын аргагүй” нэртэй тоглолтоо ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөсөн аж.

Түүний шинэхэн цомогт хуучны дуунуудыг сэргээн дуулсан гэнэ. Тэрээр миний шинэхэн цомогт орсон дуунаас цоо шинэ зүйлийг харах болно гэсэн юм.

Хоёр өдрийн турш хотын стрессээс хол, задгай агаарт хөгжим сонирхогч залуусыг “амьд” хөгжмөөр цэнэглэх “Playtime 2012” рок наадам энэ жилийнхээ сүлд дууг тодрууллаа. Тэгэхээр наадмын үеэр хамтлаг, дуучдын тоглолт, төрөл бүрийн арга хэмжээний сул зогсолт бүрийд цаана дэвсгэр дуу буюу сүлд дуугаар “Dutch Uncles” хамтлагийн “Cadenza” хэмээх уран бүтээл нүргэлэх нь.

Тэрбээр “Peta” агентлагт топ моделиор ажиллаж, өсвөр наснаасаа Америкийн секс шүтээнээр нэрлэгдсэн нь түүний ээжид тийм ч таатай санагдаагүй гэдэг. Бүр 18 нас хүрэхээр нь том хүний кинонд тоглуулах гэрээ байгуулахаар зарим кино компани хөөцөлдөж байв.