Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Монголдоо хайртай” аяны хүрээнд “Никитон” хамтлаг тоглолтоо хийнэ
Уртын дуу

“Монголдоо хайртай” аяны хүрээнд “Никитон” хамтлаг тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг31/03/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d9a76db3518114d11ab69b47fbe8df189156387152020-03-31-10-43[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхий даяар айдаст автуулж буй цар тахал болох коронавирусийн халдвараар мянга мянган хүн өвдөж, олон зуун хүн амь насаа алдаж байгаа харамсалтай цаг үе тохиож байна. Энэ тоо цаашид ч өсч, коронавирусын хоёр дахь давалгаа эхэлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа юм. Бүх дэлхийг хамарсан энэ аймшигт өвчин улс орнуудыг улам бүр бие биенээсээ хамааралтай болсныг, баян ядуу, арсны өнгө, шашин шүтлэг, улс үндэстэн үл харгалзан бид нэг дэлхийн хүмүүс гэдгийг харуулаад байна. Энэ цаг үед бүх нийтээрээ эв нэгдэлтэй, хариуцлагатай байж халдварын эрсдлийг даван гарах шаардлагатай байна.

   Дэлхий нийтийг цочроосон цар тахалын үед Монгол Улсын маань нэрийг Монгол мал сүрэг өндөрт өргөлөө. Хүнд цаг үед хөрш улсдаа айлчлал хийсэн ганц улс Монгол Улс байж 30 мянган хонь бэлэглэхээр болсонд БНХАУ-ын ард түмэн тун их талархаж хүлээж авсан. Гэвч Монгол орны 10 гаруй аймагт цас их хэмжээгээр орсоноор зудын хэмжээнд хүрч, хаваржилт хүндэрч, олон малчид төлийн дуу цангинасан хавар цагт мал сүргээ алдсаар, цаашид ч алдах хүнд нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Иймд малчиддаа болон эмнэлэг, цагдаа, цэрэг, нисэх хүчин зэрэг эрсдлийн үед нойр хоолоо умартан ажиллаж байгаа ажилтан албан хаагчиддаа, тусгаарлалтанд байгаа иргэддээ, нийт Монголчууддаа, Монгол туургатанууддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, нэг орой сэтгэлийн цэнгэл бэлэглэхээр урлаг, спорт, нийгмийн салбарын санаа нийлсэн залуучуудын төлөөлөл “Монголдоо Хайртай” аяныг санаачлан эхлүүлсэн юм.

   Санаачлагыг Монголын рок поп хөгжмийн шинэ цагийн нүүр царай болсон “НИКИТОН” хамтлаг дэмжин хамтран ажиллахаар болж, телевизийн шоу нэвтрүүлэг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тоглолтонд МУГЖ, Зууны Манлай дуучин Б.Сарантуяа, МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг нар оролцоно. Тоглолтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны 20:00 цагаас On&Off продакшны студийн тайзнаас “Боловсрол” суваг телевизээр Монгол орон даяар шууд дамжуулан хүргэнэ. Мөн Ard News, Монголдоо хайртай фэйсбүүк хуудсуудаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууддаа, ӨМӨЗО-ны Хийморь IPTV-ээр, тус телевизийн Wechat-аар Өвөрмонголчууддаа нэгэн зэрэг шууд дамжуулан хүргэх юм. "Монголдоо хайртай" аяныг санаачлагчид Монгол эх орныхоо баялаг бүтээгч ТОП-100 ААН, компаниудын төлөөллийг энэхүү аяныг дэмжин оролцож, Монголчууддаа халуун гараа сунгаж, аяныг дэмжин оролцохыг уриалж байгаа юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.