Дуучин Ч.Ану залуусын дунд “101 сарнай” хэмээх эхийн тухай шүлгийн уралдааныг зарлажээ. Шүлгийн уралдааны ялагчийг уншигчдын саналаар тодруулж, хамгийн олон санал авсан шүлгийн эзэнд 101 сарнай бэлэглэж, шүлгээр нь шинэ уран бүтээл хийхээр болжээ. Хэрэв та энэхүү шүлгийн уралдаанд оролцохыг хүсвэл [email protected] хаягаараа өөрийн бичсэн шүлгээ илгээх боломжтой юм байна. Харин таны илгээсэн шүлгийг дуучин бүсгүй өөрийн http://www.facebook.com/urankholboo.ch албан ёсны цахим хуудас дээрээ байрлуулах ажээ.
Ангилал: Нийгэм
Дуучин Ч.Ану залуусын дунд “101 сарнай” хэмээх эхийн тухай шүлгийн уралдааныг зарлажээ. Шүлгийн уралдааны ялагчийг уншигчдын саналаар тодруулж, хамгийн олон санал авсан шүлгийн эзэнд 101 сарнай бэлэглэж, шүлгээр нь шинэ уран бүтээл хийхээр болжээ
Анх “Гала” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн Ану буюу Ч.Уранхолбоо “Миний хамгийн дуртай баяр бол цагаан сар. Учир нь цагаан сараар шинэ дээлээр гоёх боломж олддог төдийгүй гэр хороололд очиж үздэг. Гэр хороололд очихоор их сонин мэдрэмж төрүүлдэг” гэжээ. Гэхдээ дуучин бүсгүй маань урлагийн гараагаа эхлүүлэхээс өмнө Шар хадны гэр хороололд амьдардаг байсан гэх мэдээлэл бий.
Алдарт дуучин,жүжигчин ,яруу найрагч Владимир Высоцкий бурханы оронд залраад нэгэнт 32 жил болжээ.Гэвч түүнийг ард түмэн мартсангүй.Урьдын адил хайрлан хүндэтгэдэг хэвээрээ билээ.
Высоцкийн нэрэмжит Таганкийн улсын соёлын төвөөс энэ жил түүний дурсгалыг хүндэтгэх өдрийг даруухан тэмдэглэж өнгөрлөө.
“Таганкийн Высоцкийн ордонд “ түүний зохиол “Диваажингийн алим “ жүжгийг Рашид Тугушев найруулан тавьжээ.
Германы Дюссельдорфийн “Kunstpalact” үзэсгэлэнгийн танхимд Европын зуны ээлжит музейн үзмэрийн хүрээнд “Эль Греко ба модернизм “ үзэсгэлэн нээгдлээ.
Үзэсгэлэнд тавигдсан 100 гаруй бүтээлийн тэн хагасыг нь Испаний алдарт зураач Эль Грекогийн зургууд эзлэж байгаа бөгөөд үлдсэн хэсгийг 20-р зууны Европын ,тэр тусмаа Германы экспрессионистуудын бүтээлүүдээр баяжжээ.
“Бооцоо”, “Надаар тоглосон хайр” зэрэг жүжиг, “Жинжиймаа” кинонд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин бол СТА Д.Ганцэцэг. Тэрээр УДЭТ-ын урдаа барьдаг чадварлаг жүжигчдийн нэгд зүй ёсоор багтдаг. Эл театртай ажил, амьдралаа холбосон жүжигчин бүсгүй халамжит эхнэр, хоёр хөөрхөн хүүхдийн ээж. Тэрээр саяхан хоёр хүүхдээ дагуулан тоглолт үзэж яваад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Хайрын сэдэвтэй дуу сонссон тэрээр нэлээд сэтгэл нь хөдөлсөн байдалтай даган дуулсан аж. Үүнийг харсан үзэгчид “Урлагийн хүн болохоор аргагүй л сэтгэлийн хөдлөлтэй юм даа. Тэрийгээ нуух ч үгүй юм” хэмээн өөр хоорондоо шивнэлдсэн гэдэг.
Майкл Жексоны хүүхдүүдийг дармталж байна
Холливудын поп дива Мариан Кэрри “Америкийн шүтээн”-ий шинэ шүүгчээр ажиллах болсныг “Фокс” телевиз олонд зарлалаа. Хоёр жилийн турш уран бүтээлээсээ холдож, гэр бүлтэйгээ ойр байсан тэрбээр хоёр ихэр хүүхэд төрүүлж фэнүүддээ “бэлэг” барьсан билээ. Харин тэрбээр дахин хөгжмийн ертөнцөд хөл тавьж байна.
МҮОНТ-ийн бүтээл “Хэцүү анги” цувралаар олны танил болсон драмын авъяаслаг залуу жүжигчдийн нэг Л.Ганчимэг “Би монгол наадамд дуртай. Харамсалтай нь наадмын талбай дээр махгүй хуушуур зарж байгааг хараад уур хүрээд байдаг юм” гэжээ. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд махнаас гарч, цагаан хоолтон болж байхад жүжигчин бүсгүй маань харин ч эсрэгээрээ маханд “нугасгүй” бөгөөд “Би мах идэлгүй өнгөрүүлсэн өдрийг үзэн яддаг” гэжээ. Түүнчлэн тэрбээр амьтанд маш их хайртай бөгөөд “Пенси” хэмээх бяцхан нохой тэжээдэг гэнэ. Мөн тэрбээр сонин хэвлэлээр өөрийнх нь тухай худал мэдээлэл гарахад маш их эмзэглэдэг бөгөөд нэгэн удаа өөрийнхөө тухай уншаад шоконд орж, уйлж байсан удаатай гэнэ.
Скарлетт хамгийн анх 2003 онд “Орчуулгын алдаа” киноны гол дүрийг бүтээжээ. Энэ кино хүмүүсийн сэтгэлд нийцэж, гол дүрд нь тоглосон царайлаг жүжигчний талаар ярьж эхэлсэн юм. Үүний дараа “Болейний бас нэг төрөл”, “Вики Кристина Барселона” зэрэг олон кинонд тоглосон билээ.
Харин саяхан тэрбээр “Төмөр хүн”, “Өшөө авагчид” хэмээх супер баатруудын тухай кинонд Хар бэлэвсэн эм хочит Наташа Романовагийн дүрийг бүтээжээ.
Скарлетт Йоханссон саяхан Орост ирээд энэ орны тухай, мөн өөрийн сул тал, ямар хайртай учрахыг хүсдэгээ ярьсан байна.
