Английн орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смитийн “Stories from the Steppe” хэмээх монгол өгүүллэгийн түүвэр болон Өвөрмонголын Алшаа хошууны яруу найрагч Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр” шүлгийн түүвэр англи хэлээр хэвлэгджээ. Соёл яруу найргийн академиас энэхүү номын баярыг “Арт хаус” төвд өчигдөр зохион байгуулсан бөгөөд Монголын үе үеийн зохиолч, яруу найрагчид, ӨМӨЗО-оос яруу найрагч Э.Болд, Шилийн гол аймгийн хэвлэ лийн хорооны дарга Шилийнбаатар, яруу найрагч Буянбат нар хүрэлцэн ирсэн юм.
Ангилал: Нийгэм
Дуучин Э.Оюумаа Америкийн Coach Louis Vuitton брэндийн цүнх барьдаг гэнэ. Тэрээр Монголын дэлгүүрээс бараг цүнх худалдаж авдаггүй гэнэ. Зарим үед Японоос эгч нь материал сайтай эдэлгээ даах гоёмсог чанарын цүнх авчирч өгдөг аж. Мөн хувцсандаа тохируулж өнгө дагуу цүнх барих дуртай хэмээн дуучин бүсгүй хэлсэн байна. Тухайлбал, зуны улиралд цагаан улаан зэрэг гэгээлэг өнгө, өвөл хүрэн хар өнгийн цүнх барих жишээтэй байдаг аж. Түүний хэрэглэдэг Louis Vuitton цүнх хоёр саяас хоёр сая таван зуун мянган төгрөгийн үнэтэй. Харин Hermes-ийнх 5-6 зуун мянган төгрөгийн үнэтэй байдаг гэнэ.
Ардын дууч Д.Бурмаа нөхөр болох улсын начин Б.Насандэлгэртээ бяцхан охин төрүүлж өгөөд хэдэн сар болж байгаа билээ. Бяцхан охин нь тэдний хувьд хоёр дахь үр нь юм.
Бяцхан охиноо төрүүлснээс хойш багахан жин нэмсэн Д.Бурмаа баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэхийн үзэгчийн суудалд тухалж, үндэсний бөхөөр жинхэнэ амьсгалж харагдана лээ. Тэрбээр энэ өдөр энгэр нь нэлээд гарсан цэцэгтэй урт даашинз, далбагар малгай, улаан шаахайгаар гоёсон байлаа.
Холбооны мөрдөх товчооны ажилтнууд саяхан Францын алдарт зураач Анри Матиссийн бүтээл байж болох уран зургийг олжээ. Гурван сая долларын үнэ бүхий “Улаан өмдөт зарц бүсгүй” хэмээх энэхүү зургийг сүүлийн арван жилийн туршид дэлхий даяар эрэн сурвалжилж байсан юм. Мөрдөн байцаагчид АНУ-ын иргэн П.Гусманыг Майамид баривчилсан байна. Тэд түүнийг уран зургийн зуучлагч нарт 740 мянган доллараар зарах гэж байжээ.
Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам тун удахгүй “шуурга дэгдээж”, Хубилай хаантай холбоотой түүхэн баримтат кино хийх гэнэ.
Үүнтэй холбоотой Хубилай хааны талаар судалж, баримт цуглуулахаар Японы үндэсний архивын газрыг зорих гэж буй аж. Хубилай хаан арлын орныг хоёр удаа дайлаар мордож байсан учраас түүнтэй холбоотой олон баримт, дурсгалын зүйл тус улсад хадгалагддаг аж.
Петр Жин Хернандес буюу хөгжим сонирхогч залуусын дунд Бруно Марс нэрээрээ алдаршсан дуучин залуу 1985 оны аравдугаар сарын 8-нд Хавай арлын Хонолулу хотод төржээ. Тэрбээр 53 дахь удаагийн “Грэмм”-ийн шагнал гардуулах ёслолд зургаан номинацид нэр дэвшиж, “Шилдэг поп гоцлол дуу” номинацид ялалт байгуулсан билээ.
Түүний уран бүтээл 2009 оноос дэлхийн тавцанд эгшиглэж мянга мянган хөгжим сонирхогч залуусын сонорыг мялааж байгаа. Орчин үеийн хэмнэлт залуусын дунд “Nothing on you”, “Grenade” зэрэг дуугаараа алдаршиж буй Бруно Марсын “Musical” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
Оросын алдарт дуурийн дуулаач Евгений Никитин хас тэмдэг бүхий шивээснээсээ болж, Германд жил бүр болдог дэлхийн дуурийн хамгийн алдартай Байрейт наадамд оролцож чадахгүй болжээ. Тэрбээр тус наадамд “The Flying Dutchman” дуурийн ариг дуулах байсан гэнэ. Никитин залуу байхдаа хүнд рок хамтлагийн гишүүн байсан бөгөөд тэр үедээ хас тэмдэг бүхий шивээс хийлгэсэн аж. Гэтэл хас тэмдэг нь нацистуудын бэлгэ тэмдэг билээ.
“Warner Bros” компани “The Dark Knight Rises” киноныхоо Япон болон Мексикт хийхээр товлоод байсан улаан хивсний ёслолыг цуцалсан байна. Энэ нь өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Колорадо мужийн Аврора дахь “16-р зуун” гэх кино театрт “The Dark Knight Rises” кино гарч байх үеэр гарсан халдлагатай холбоотой аж. Өмнө нь тус компани халдлага гарсны дараахан Парист хийх байсан нээлтийн үйл ажиллагаагаа цуцалсан тухай мэдээлж байв.
“Роки” дүрээр нь олны сайн мэдэх Холливудын жүжигчин Сильвестер Сталлоне нас барсан хүүгээ өчигдөр сүүлчийн замд нь үджээ. Лос Анжелесийн гэгээн Мартины сүмд салах ёс гүйцэтгэх ёслолд очихдоо Сталлоне хар хослол өмсч, нарны хар шил зүүсэн байжээ. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан Сейж Сталлонетой сүүлчийн удаа салах ёс гүйцэтгэсний дараа Лос Анжелесийн Вествүүд оршуулгын газарт оршуулсан байна.
“Цагаандариум” арт галлерейд долдугаар сарын 25-нд 17.00 цагт “Гурван зураачийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн” нээлтээ хийх гэж байна. МУЭ-ийн гишүүн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Оршихын Дарамбазар, МУЭ-ийн гишүүн, “Хөх нар” төвийн гишүүн, зураач Загдын Өсөхбаяр, МУЭ-ийн гишүүн, “Хөх нар” төвийн зөвлөх гишүүн, зураач Самбуугийн Машбат нарын сүүлийн үед бүтээсэн орчин үеийн болон реалист чиглэлийн уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн ийнхүү нээлтээ хийхэд бэлэн болжээ.
