Ангилал: Нийгэм

Дуучин Usher-ийн дагавар хүү буюу хуучин эхнэр Тамека Фостерын хүү Каил Глоувер энэ сарын 8-нд Атланта хотын Ланиер нууранд моторт завины ослоос болж хүнд гэмтэн, тархи нь үхэжсэн байсан юм. Хүүгийн биеийн байдал маш муу байсан бөгөөд өчигдөр өглөө нас барсан байна.

Олон жил ханилсан Ванесса Парадигаас дөнгөж салсаны дараахан залуухан эмэгтэйтэй холбогдоод байсан Жонни Деппийн бодол өөрчлөгдсөн бололтой.

Жүжигчин эр Ванесса болон хоёр хүүхдийн хамтаар гэр бүлийн өдөр өнгөрөөхөөр Франц руу ниссэн байна. Хосууд хүүхдүүдээ бодож сайхан харилцаатай байхаар шийдсэн ч Жонни арай ихийг хүсч байж магадгүй юм.

Үндэснийхээ үйлдвэрийн хувцасаар гоёх дуртай Рэппэр “GEE”-г танихгүй хүн үгүй бизээ. Тэрбээр брэнд хөөх дургүй гэдэг. Хүмүүс нэрд гарахаар л брэнд хөөж гангардаг тэгэх хэрэг байна уу даа хэмээн хэнэггүй хэлдэг энгийн нэгэн. Түүний өөрийнхөөрөө байдаг хэнэггүй зан нь түүнийг бусдаас ялгарах гол онцлог нь болдог болов уу.

Түүний амьдралын хамгийн сүүлчийн нислэг гэр рүүгээ хийх аялал байсан ч харамсалтай нь тэр онгоц цогцсыг нь тээж явна. Уитни Хьюстоны менежер болон бэргэн Пэт Хьюстон, түүний хайртай үеэл Дионне Уорвик нар байв. Мөн Хьюстоны төлөвлөөд байсан аялан тоглолтын сурталчилгааг хийх байсан Ван Эксель хамт байлцсан бөгөөд 2012 оны хоёрдугаар сарын 11-ний шөнө бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хоолойтой дуучдын нэг Уитни Хьюстон бурхан болсон гэх мэдээг сонсоод тэр удаагүй байлаа. “Уитнигийн гэр бүлийнхэн түүнийг үхлээс аварч чадаагүй, тийм боломж ч байгаагүй” хэмээн дотнын найз нь ярьсан.

‘‘Тусгай салаа’’ киноны дэд ахлагч Номингийн дүрээрээ олноо танигдсан Б.Гэрэлчулуун жүжигчин, мисс, загвар өмсөгч гээд олон гуншинтай. ‘‘Ирээдүй Энержи’’ компанид ажиллахын хажуугаар ХУИС-ийн оройн ангийг гадаад харилцааны ажилтнаар төгссөн тэрээр загварын охид гэхээрээ л толгой хоосон хүмүүс байх ёсгүй, залуу насандаа сурч боловсорч, мэдлэг чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг бөгөөд БНХАУ руу хоёр жилийн хугацаанд суралцахаар явжээ.

Зуны дэлгэр цагт Улаанбаатар хот эзгүйрч, урлаг соёлын байгууллагууд ч амарч уранбүтээлчид тус тусын мөрөө хөөдөг билээ. Дуучин Сарантуяа Маямид амарч байгаа бол монголын өөр хоёр гавьяат мөн тус улсад байна. Маргааш буюу 21-нд МУГЖ Д.Жаргалсайхан, Г.Эрдэнэбат нар АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод тоглох гэж байна. Д.Жаргалсайхан гавьяатын тухайд тэрээр өнгөрсөн 6-р сараас хойш АНУ-д байгаа. Хамгийн сүүлд Вашингтонд болсон монголчуудын наадамд оролцож, ая дуугаа өргөсөн байна.

Английн жүжигчин, модель, телевизийн хөтлөгч Келли Брук Лондонгийн дээд зэрэглэлийн “Магниум” зоогийн газрын өөртөө үйлчлэх нэгэн шинэ үйлчилгээний нээлтэд оролцож, өдрийн хоолоор дайлуулжээ. Өдрийн зоогт сонгосон түүний гоёл чамин байсан гэнэ. Тэрбээр үсээ гоёмсгоор засуулж, бөөрөлзгөнийн өнгөтэй богино даашинз өмссөн байжээ.

Одоогоос тавин жилийн өмнөх наймдугаар сарын нэгэн өдөр Холливудын хонгорхон бүсгүй, шаргал үст Мерлин Монро нас барсан тухай шуугиант мэдээ Америкийн бүх сонинуудад нийтлэгджээ. Мерлин Монрог дэлхий дээрх хамгийн тачаангуй бүсгүй, секс бэлэг тэмдэг хэмээж байсан. Гэвч зохиолч Мишель Морган түүнийг эрчүүдээс илүү хүүхнүүдэд татагддаг байсан тухай номондоо бичжээ.

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам тун удахгүй арлын Японыг зорих гэнэ. Тэрбээр “Шинжлэх ухааны баримтат киноны нйигэмлэг”-ийн тэргүүний хувьд Японд хоёр удаа дайтаж байсан Хубилай хаантай холбоотой түүхэн дурсгалыг судалж, судалгаа хийх юм байна.